Эдийн засаг / Мэдээ мэдээлэл

Хүүхдийн мөнгийг он дуустал үргэлжүүлэн олгохоор боллоо

Хуваалцах:



Төсвийн тодотголын талаар Монгол Улсын Их Хурлын гишvvн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хэдийгээр дэлхийн эдийн засаг 5-6 хувиар багасахаар байгаа хэдий ч 2021 онд дэлхийн эдийн засаг 5-7 хувиар өснө гэх тооцоог гаргаж ирсэн байна. 2021 оны эдийн засгийг 2020 оны эдийн засагтай уялдуулан Сангийн яам төсвийн тодотголоо хийж, ЗГ-т танилцууллаа. Хүүхэд бүрт олгодог 100 мянган төгрөгийг он дуустал үргэлжлүүлэн олгохоор боллоо. Мөн нийгмийн халамжаас тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ. Хүнсний талоныг амжиргааны түвшнээс доогуур иргэдэд нэмэгдүүлсэн хэмжээгээр үргэлжлүүлэн олгоно.

Нийгмийн даатгалын шимтгэлийг аравдугаар сарын нэгний өдрийг хүртэл тэглэсэн байсан. Үүнийг ажил олгогч тав, даатгуулагч таван хувь байхаар буюу 50-60 хувиар бууруулсан хэлбэрээр үргэлжлүүлэхээр тогтлоо. Жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс дооших ААН-үүдийн аж ахуйн нэгжийн орлогын татварыг тэглэх арга хэмжээг үргэлжлүүлнэ. Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдийн түрээсийн орлогод ногдох албан татварыг тэглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэхээр оруулж өгсөн. Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж буй оношлогоо, тоног төхөөрөмжийн хил гаалийн нэмэгдсэн өртгийн албан татвараас тэглэнэ” гэв.

скачать dle 12.0