Онцлох мэдээ / Нийгэм

"Аавуудын өдөр" 16 нас хүрлээ

Хуваалцах:
Манай улс анх 2005 оны наймдугаар сарын 08-ны өдөр “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд аавуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн 18 орны нэг болоод буй.
Монголын Эрэгтэйчүүдийн Холбооноос санаачлан 2005 оноос эхлэн гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг, хайрт аавыгаа энэрэн хайрлаж, хүндлэн бахархаж, тэдний нэр хүнд, үүрэг хариуцлага үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор “Аавуудын өдөр”-тэй болох талаар санал асуулга явуулсан нь дэмжигдсэн байдаг. Мөн энэ өдөр аав нар үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэр хариуцлагатай гүйцэтгэж байна вэ гэдгээ үнэлж цэгнэх өдөр юм.
Өдгөө энэ өдрийг манай улс 16 дахь жилдээ тэмдэглэж байна.
скачать dle 12.0