Онцлох мэдээ / Нийгэм / Мэдээ мэдээлэл

Тавантолгой-Зүүнбаян, Гашуунсухайт чиглэлийн төмөр зам үерт урсаагүй

Хуваалцах:
Тавантолгой-Зүүнбаян, Гашуунсухайт чиглэлийн төмөр зам үерт урсаагүй
"Тавантолгой-Зүүнбаян", "Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд  "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, ерөнхий инженер болон зөвлөх инженерүүд оролцлоо.Тэд "Хэвлэл мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замын ажил үерийн усанд угаагдсан, чанаргүй төмөр зам гэх мэтээр худал ташаа баримт нотолгоогүй мэдээ мэдээлэл цацагдсан байна. "Тавантолгой төмөр зам" компани нь  "Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн бүтээн байгуулалтын захиалагчийн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус чиглэлийн төмөр замын ажилд чанрын хяналтыг хариуцан ажиллаж байгаа. Төмөр замын бүтээн байгуулалтын батлагдсан норм, захиалагчийн техникийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэж байгаа. Ажил хэвийн тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд төмөр замын суурь утас үерийн усанд угаагдаагүй, эвдрэл гэмтэл үүсээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Цахим сүлжээгээр цацагдсан зурагт түр далан угаагдсан байх бөгөөд түр далангийн цаана байрлах төмөр замын үндсэн даланд  ямар нэгэн гэмтэл үүсээгүй болно. Цаашид энэ төрлийн баримтгүй, зохиомол мэргэжлийн бус шинжтэй мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэж төөрөгдүүлэхгүй байхыг уриалж байна.
Энэ зун нийт зургаан удаа бороо орсноос төслийн талбай  гурван удаа усанд автсан. Усны хэмжээ нэмэгдсэн учраас түр  замыг зориуд сэтэлж усыг урсгасан. Дэд бүтцийн ажлыг цаг алдалгүй явуулахын тулд 1,5 км урттай түр замыг тавьсан. Тиймээс зөвхөн энэ хэсэгт орсон усны асуудлаас үүдэн төмөр замын  бүтээн байгуулалтыг харлуулахгүй байхыг хүсье.
Доод бүтцийн ажил дуусах шатандаа явж байна. Маш богино хугацаанд барьж байгаа түүхэнд бичигдэхүйц төмөр замын технологийн ажил.
Нийт 414,6 км газарт "Тавантолгой-Зүүнбаян" талдаа  ус зайлуулах  594 хоолойг төлөвлөсөн. Мөн 24 ширхэг гүүр байгаа.
Энэ ажлыг улс төржүүлэхгүй байхыг хүсье. Монгол улсад өнөөдрийн байдлаар баригдаж байгаа 700 км төмөр замтай холбоотой чанрын асуудал байвал манай компаниас асуу. Манай компани энэ хоёр төмөр замын чанартай  холбоотой асуудлын хариуцлагыг нь хүлээнэ гэв.
скачать dle 12.0