Эдийн засаг:
Сөүл хотод хаягтай гадаадын оршин суугчдад гамшгийн үеийн яаралтай тусламжийн зардлын дэмжлэг үзүүлнэ.
Өргөдөл гаргагчид хүсэлт гаргахын тулд доорх гурван шаардлагыг хангасан байх ёстой:
- Албан ёсны орлоготой байх. Солонгос улсад хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэх зөвшөөрөлтэй хууль ёсны визтэй байх. Жич: D-2, D-4 г.м оюутан визтэй иргэд хамаарахгүй болно.
- Албан ёсны зөвшөөрөлтэй виз бүхий иргэн Солонгос улсад гадаад иргэний үнэмлэхээр 90 хоногоос дээш хугацаанд оршин суусан байх
- Доорх хүснэгтэд заасан дүнгээс доош орлоготой байх. Хэрвээ орлогын дүн тусгасан дүнгээс давж байвал авах боломжгүй.
Нэг хүний өрхийн сарын нийт орлого:
1,757,194 воноос доош
Хоёр хүний өрхийн сарын нийт орлого:
2,991,980 воноос доош
Гурван хүний өрхийн сарын нийт орлого:
3,870,577 воноос доош
Дөрвөн хүний өрхийн сарын нийт орлого:
4,749,174 воноос доош
2020 онд
- Сөүл хотоос гамшгийн тусламж авч байсан иргэн
- Гэнэт халагдсаны цалин авч байсан иргэн
- Орлогын бүртгэлээ албан ёсоор мэдэгдээгүй иргэн
- Ковид19-өөс үүдэн цалинтай амралт авч байсан иргэн
- Ковид19-өөс үүдэлтэй 14 хоногоос дээш хугацаанд тусгаарлалт болон эмчилгээний зардлын дэмжлэг авсан тохиолдлуудад хүсэлт гаргах боломжгүй.
* Ам бүлийн тодорхойлолт : ҮЭМД-д хамрагдсаныг батлах бичиг эсхүл гадаад иргэний үнэмлэхний тодорхойлолт дээр байгаа гишүүдийн тоон дээр үндэслэн тооцно.
* Онлайнаар хүсэлт гаргах боломжтой бөгөөд бүртгэл хийх үед зөвхөн визтэй иргэн өөрийн нэр дээр бүртгүүлнэ.
Эх сурвалж: Солонгос улсын хууль дүрэм
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18