Эдийн засаг:
Улаанбаатар хотын утаа жил бүр л онц ноцтой аюултай төвшинд хүрч байх юм. Гэтэл утааг бууруулахад зарцуулсан мөнгөн дүн нэмэгдсээр байгаа хэдий ч үр дүнд нь нэг л дорвитой өөрчлөлт харагдахгүй юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2008-2016 онд 550 тэрбум төгрөг зарцуулжээ.
Энэ мөнгөний зарцуулалтын задаргааг харвал:
- 26%-Үртсэн шахмал түлшний цогцолбор байгуулж, өргөжүүлэх.
- 22%-Сайжруулсан зуух, үнс тээвэрлэх автомашин авах
- 14%- Нам даралтын халаалтын зууханд шинэчлэлт хийх
- 9%- Сайжруулсан түлш, хэсгийн ахлагчийн урамшуулал, агуулахын түрээс
- 4%- Шалны цахилгаан халаагуур, дулаалга
- 4%- Автобус, автомашиныг хийн түлшинд шилжүүлэх
- 3%- Авто тээврийн хэрэгсэлд тоног төхөөрөмж суурилуулах угсрах ажлуудад зарцуулсан байх юм.
Тэгвэл энэхүү үр дүнгүй зарцуулсан мөнгөн дээрээ нэмж БНСУ-ын Экспорт -Импортын банкнаас 60 сая ам.долларын зээлийг Улаанбаатар хотынхоо агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нэмж авахаар боллоо.
Төсвийн дэмжлэг хэлбэрээр авах энэхүү зээлийн 40 сая ам.долларыг энэ онд, үлдсэн 20 сая ам.долларыг ирэх оны III улиралд авах гэрээ байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Энэхүү зээл нь жилийн 1.5 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс эхний 10 жилд чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хугацаа 30 жил байх нөхцөлтэй юм байна.
Үүнээс гадна БНСУ-ын Эксим банк манай 10 аймагт Дулааны цахилгаан станц барих төслийн зээлийн санхүүжилтийг олгохоор болсон юм. Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь зэрэг аймагт Дулааны цахилгаан станц барьж, дулааны шугам сүлжээг өргөтгөх, тоног төхөөрөмжийг нь шинэчлэхэд 148 сая гаруй ам.долларын зээлийг 40 жилийн хугацаатай авахаар болжээ.
Жилээс жилд утаатайгаа хийсэх мөнгөн дүн нэмэгдээд л байх юм. Даанч гарах үр дүн байдагггүй. Агаарын чанарын индекс 500 хүрсэн тохиолдолд аюултай гэж үздэг бол Улаанбаатарын зарим хэсэгт 1000 давсан үзүүлэлттэй байна.
http://undesten.mn/78375.html
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18