Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

ХЭРЭГ: Худгийнх нь ёроолд цогцос булсныг мэдэлгүй долоон жилийн турш ундандаа хэрэглэсэн үү

Хуваалцах:

Хөгшчүүл ярьдаг шүү дээ. Бидний үед нийгэм илүү сайхан, аюулгүй байсан гэж. Тэр ч үнэний ортой байхыг үгүйсгэхгүй. Тухайн үеүдэд хүүхдүүд ямар ч айдас, хүлээсгүйгээр тоглоомын талбайд үдэш хүртэл тоглож, эцэг эхчүүд нь хоорондоо амины яриагаа дотночлон ярьж амждаг байжээ.
Гэтэл өнөөдөр тоглох тоглоомын талбай нь хомс, цаашлаад гудамжаар ч аюулгүй явж чадахаа больж. Инээж явсан хүн нэг л өдөр ор сураггүй болсон гэж бүртгүүлэн, удалгүй гуу жалга, айлын гүний худгаас цогцос нь олдож байх жишээтэй. Хамгийн сүүлийн цочирдом нэгэн жишээг дурдахад өчигдөр /2020.08.28/ Баянзүрх дүүргийн 28-р хороо, Хужирбуланд байрлах нэгэн айлын гүнийн худгаас долоон жилийн өмнө алга болсон гэгдэж байсан нэр бүхий эмэгтэйн цогцос байж болзошгүй хувхай араг яс олдсоныг албаныхан мэдээлэв.
-СЭЖИГТЭН “Г” ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖ, ТАЛИЙГЧИЙГ НУУСАН ГАЗРАА ӨӨРӨӨ МЭДҮҮЛСЭН-
Гэвч үүнд нэг зүйл эргэлзээтэй хэвээр үлдсэн нь олдсон араг ясыг тухайн нэр бүхий эмэгтэйнх гэдгийг хэрхэн мэдэв, яаж тогтоов?
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Одоогоос долоон жилийн өмнө буюу 2013 оны аравдугаар сарын 31-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон 40 настай М нь1968 онд төрсөн, өдгөө 52 настай Г гэгч эрэгтэйтэй хамгийн сүүлд уулзсан нь тухайн үед олон баримтаар нотлогджээ. Хэдий тийм ч сэжигтнийг эмэгтэйн амийг  хөнөөсөн гэж үзэхэд хангалттай баримт байгаагүй аж. Хохирогчийн ар гэрээс уйгагүй хөөцөлдөж байсан тул цагдаагаас өнгөрсөн долоон жилийн хугацаанд хэргийг хаагаад орхилгүй, хэрэгтнийг илрүүлэх шинэ сэжим, нотлох баримтыг цуглуулсаар байсан гэж. Ингэж сая хэрэгтнийг нотлох шинэ баримт олдсон эсвэл сэжигтэн Г нь гэмшсэндээ хэргээ хүлээсэн үү ямартай ч, талийгчийг нуусан байршлаа албаныханд мэдээлжээ.
Цагдаагийн алба хаагчид сэжигтний мэдээлэлд үндэслэн дээрх хаяг бүхий хашаанд нэгжлэг үзлэг хийж, гүнийн худгаас хохирогчийнх байж болзошгүй араг ясыг олсон байна.
-ХУДГААС ОЛДСОН АРАГ ЯСЫГ ШИНЖИЛГЭЭГЭЭР БАТАЛГААЖУУЛСНЫ ДАРАА СЭЖИГТЭНД ЯЛ ӨГНӨ-
Сонирхолтой нь, сэжигтэн Г нь тухайн үед өөрийн бүртгэл дээрх хашаагаа /цогцос нуусан газар/ бусдад зарж, эцэг эхийнхээ хайрласан нэрийг хүртэл сольж Ж болгосон нь маш олон хардлагыг төрүүлсэн нь лавтай. Худгаас олдсон араг ясыг шинжилгээнд явуулж, 14 хоногийн дараа хохирогч М-ынх гэдэг нь  тогтоогдвол сэжигтэн Г нь хүний амины хэрэг болон хэд хэдэн хүндрүүлэх нөхцөлтэйгөөр хуулийн хариуцлага хүлээнэ. Тэгэхээр сэжигтний хашаанд нүүж ирээд, амьдарсан айл хохирогчийн цогцсыг нуусан гэгдэж буй худгийн уснаас долоон жилийн турш мэдэлгүй хэрэглэсэн гэсэн үг.
-ХОХИРОГЧ НЬ СЭЖИГТЭН Г-ТЭЙ ДОТНО ХАРИЛЦААТАЙ БАЙСАН УУ-
Хэргийн тухай ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр хэлэхдээ:
скачать dle 12.0