Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

Сэтгүүлч Ж.Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдох хүмүүст 20 жилийн ял оноожээ

Хуваалцах:

КАИР. /Al Arabiya/.
Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэргийг эцэслэн шийдвэрлэж, хэрэгт холбогдох хүмүүст ял оноожээ. “Al Arabiya” телевизийн мэдээлснээр, таван хүн тус бүрт 20 жилийн хорих ял оноосон бол өөр нэг хүнд 10 жилийн, хоёр хүнд 7 жилийн шоронд хоригдох ял тус бүр оноожээ. Ялын тогтоол нь эцсийн шийдвэр бөгөөд нэн даруй гүйцэтгэхийг ерөнхий прокурорын газар дурджээ.

Хашоггийн амийг хөнөөсөн хэргээр таван хүнд цаазаар авах, өөр гурван хүнд гэмт хэргийг нуун дарагдуулахад оролцсон хэргээр 24 жилийн хорих ял оноосон талаар Саудын Арабын Прокурорын газар өнгөрсөн оны сүүлчээр мэдэгдсэн юм. Тийнхүү таван хүнд оноосон цаазын ялыг эцэстээ урт хугацаагаар хорих ял болгосон байна. 

Эцгийг нь хөнөөсөн хүмүүсийг сэтгүүлчийн гэр бүл уучилсан болохыг Хашоггийн анхны эхнэрийн хүү Салах тавдугаар сарын сүүлчээр мэдэгдсэн билээ. Саудын Арабын хуульд зааснаар, хохирогчийн төрөл садны хүмүүс алуурчныг уучлах, гэм буруутай этгээдэд өршөөл үзүүлэх боломжтой байдаг бөгөөд ийм тохиолдолд гэмт этгээдэд цаазаар авах ял оноодоггүй аж.
Монцамэ агентлаг
скачать dle 12.0