Эдийн засаг:
Бизнес, нийгэм улс төр, спорт урлагийн салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгож, салбар бүртээ түүчээлэн, амжилттай ажиллаж буй шилдэг залуусыг нэгтгэсэн "Алтан ирвэс” шинэ жилийн цэнгүүн товоо зарлажээ. Шинэ жилийн цэнгүүний нэрийг “Алтан ирвэс” гэж өвөрмөц нэрлэсэн нь сүүлийн 20 жилийн дотор 20 гаруй хувиар цөөрсөн Цоохор ирвэсийг хамгаалахад залуусыг анхаарлыг хандуулах зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Мөн тэд энэхүү цэнгүүнээ зөвхөн шинэ жил, баяр ёслол төдий өнгөрөөхийг хүсэхгүй байгаа гэнэ. Тодруулбал, Салбар бүрийн шилдэг, бүтээгч залуус нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөж харилцаа холбоогоо нэмэгдүүлж танилцах, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцох зэрэг нь уг цэнгүүний утга учир орших юм.
Тус аймгийн аймгийн Нийгэм улс төр, эдийн засаг бизнес, урлаг, спорт Салбар бүрийн шилдэг залуусын нэгдсэн арга хэмжээ Ховд аймгаас төрөн гарсан салбар бүрийн нийт 100 шилдэг залууг оролцуулж шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах, харилцаа холбоо үүсгэх, салбар бүрт нэгнээ дэмжин ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Ховд аймгийн хэсэг залуусын санаачлан зохион байгуулж буй "Алтан ирвэс” шинэ жилийн цэнгүүн 12 дугаар 30- ны 18.00 цагт “Mongolica Ballroom”-д болох бөгөөд үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй залуусыг онлайнаар бүртгэж, зохион байгуулалтын комисс эргэж холбогдсоноор оролцох эрх үүсэх аж.
1990-ээд онд эрдэмтдийн хийсэн судалгаагаар манай оронд 800-1200 орчим цоохор ирвэс байна гэсэн тооцоо гарчээ. Гэвч өнөөдрийг хүртэл тоо толгойг нь нарийн тогтоож чадаагүй байгаа юм. Энэ 2018 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам ирвэс судалдаг төрийн бус байгууллагуудтай хамтран Монгол орны ирвэсийн тоо толгойг нарийвчлан тогтоохоор ажиллаж, гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран цоохор ирвэсийн генетикийн судалгаа хийж байгаа аж. Дээрх ажлын хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд баруун Монгол дахь Алтай Соёоны бүс нутаг дахь Баатар хайрхан уулын ирвэсийн тоо толгойг тогтоох зорилгоор 2016 онд 68 ширхэг автомат камер тавьж байсан юм. Дээрх ажлын хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд баруун Монгол дахь Алтай Соёоны бүс нутаг дахь Баатар хайрхан уулын ирвэсийн тоо толгойг тогтоох зорилгоор 2016 онд 68 ширхэг автомат камер тавьжээ.
Мэргэжилтнүүд автомат камеруудаа энэ оны есдүгээр сард хурааж авсан бөгөөд мэдээллээ нэгтгэж дууссан байна. Камерт орсон ирвэсийг толбоор нь тодорхойлж, Баатархайрхан ууланд 34 бодгаль нас бие гүйцсэн ирвэс байгааг тогтоожээ. Мөн найман гүем камерт бичигдсэн байна. Камер байршуулах газрыг тогтоохдоо өмнөх туршлага дээр тулгуурласнаас гадна хаана, хэдийг байршуулахаа уг уулын ойролцоо амьдардаг нутгийн иргэдтэй зөвлөлдөж хамтран гүйцэтгэсэн байна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56