Эдийн засаг:
Английн Өмнөд Уэлст амьдардаг 9 настай Тайлор Жэй Равичини хүүд золгүй тохиолдлоор өрөөсөн нүдээ алджээ. Гарын долоовор хурууны чинээ хуванцар болон хөөсөнцөрөөр хийгдсэн сумтай тоглоомон буугаар тоглож байх үед уг явдал болжээ. Хөвгүүдийн нэгний сум Тайлор хүүгийн нүдийг онож улмаар хүүгийн нүд улайн, эмнэлэг явах замд цус хурж эхэлжээ. Эмнэлэгт очсон ч оройтсон байжээ. “Би доод давхарт байсан юм. Хүүгээ гэнэт аймшигтай чангаар хашгирч, уйлж эхлэхийг сонсоод зүрх зогсох шиг л болсон. Гүйгээд очтол ийм золгүй зүйл тохиолдсон байлаа” хэмээн сэтгүүлчид тайлбарлажээ.
Хүүгийн өрөөсөн нүд хараагаа бүрэн алдсан учир түүнд хиймэл, шилэн нүд суулгах шаардлагатай гэнэ. Хүүгийн баруун нүд харах чадвараа алдсан нь зүүн нүдэндээ нөлөөлж болзошгүй учир уургийн хэрэглээг нь нэмэгдүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй. Хүүд хиймэл нүд яаралтай суулгаж, дараагийнхаа эмчилгээнд орохгүй бол хараагаа бүрэн алдах аюултай гэнэ. Хүүгийн эцэг эх хиймэл нүдний өндөр зардлыг олохын тулд хандивын аян эхлүүлж, мөнгө цуглуулж байгаа аж.
Eagle.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56