Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

Нийслэлчүүд Р.Дагвыг бол дэмжихгүй шүү ...

Хуваалцах:

НИТХ-ын дарга Р.Дагва өнгөрсөн жилүүдэд тааруухан дүн иргэдээс авсан. Тийм ч учраас ганц усласан тойрогоосоо хоёроор арай ядан гарсан. Энэ иргэдээс өгч буй маш том дүн гэдгийг МАН-ын удирдлага яагаад анзаарахгүй байна вэ. НИТХ-ын даргаар ажиллах явцдаа татвар төлөгч нарын 110 сая төгрөгөөр АНУ-ын Флорида мужид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтанд суух нэрээр үрэн таран хийсэн. Энэ асуудлаараа АТГ-т албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгагдаж байсан билээ. 
Хуулийн байгууллагаас “Албан тушаалаа урвуулан ашигласан” гэсэн дүгнэлт гаргачихаад байхад НИТХ-д дэвших эрх олгоод зогсоогүй тодорхой бүлэглэл албан тушаалд нь улираан сонгоно гэх яриа чих дэлсэв. Ийм сэтгэлгүй, боловсрол мэдлэг муутай нөхрөөр Улаанбаатар хот бодлогоо бариулаад өөдлөхгүй ээ. МАН-д энэ нөхрөөс өөр боловсон хүч байхгүй юу гэдгийг У.Хүрэлсүхээс асуумаар байгаа юм.
Р.Дагва “Манай намын аз жаргалтай Улаанбаатар хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Гудамжаар яваад хар” гэж ард түмнээ тавлан инээж байсан. Дөрвөн цаг түгжрэлд зогсож сая НИТХ-д сонгогдсон Г.Гангамөрөн гэдэг эмэгтэй түгжрэл дунд хоол хийх, яаж машиндаа шээх тухай ярьж байлаа. Ийм хотын иргэдийг аз жаргалтай гэх үү Р.Дагваа. Сонгогдсон тойрогтоо юу хийв, юу шийдэв гэхээр гацчихсан ийм нөхрийг дахин дэвшүүлж болохгүй ээ.
Юу ч хийхгүй нь тодорхой, татвар төлөгч нарын мөнгөөр зугаалахгүй залуусаа дэмжээч. Тэр Ц.Төрхүү,Ж.Батбаясгалан Н.Алтаншагай, З.Төмөртөөмөө, М.Халиунбатаа оруулаад ирвэл ард түмэн баярлана даа. Яадаг юм бэ, буурал болсон ч ухаан суухгүй, буцалгаад шөл гарахгүй нөхдөөс дээр. Тэр машиндаа хоол хийдэг Г.Гангамөрөн түгжрэл тайлах түлхүүр хайгаад ч байсан юм бил үү хэн мэдлээ дээ. Хүний өөрийн нам гэлтгүй аятайхан боловсролтой залуус цөөнгүй гарсан байналээ шүү. Хан-Уул дүүргээс гэхэд “Үйлдвэрчний” гэгддэг доктор Б.Мягмар, бизнесмэн Б.Одсүрэн Баянзүрх дүүргээс М.Тулгат, М.Болдбаяр гээд шилээд авчихмаар залуус харагдсан шүү. Салхи савир оруулаач дээ наад НИТХ-даа.

Б.Жаргалсайхан

скачать dle 12.0