Онцлох мэдээ / Шар мэдээ

Х.Бадамсүрэнг огцруулах бололтой

Хуваалцах:
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй холбоотой баримтуудыг "Шилэн Цогоо" буюу МАН-ын Бага Хурлын Гишүүн Б.Цогтгэрэл олон нийтийн сүлжээнд дэлгээд байна.
Тодруулбал "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий Захирал Х.Бадамсүрэн орин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөр болох 102 385 101 төгрөгийг үйлдвэрийн данснаас Канадын Торонтогийн Их сургууль руу шилжүүлсэн, 8 сая төгрөгөөр мөнгөн аяга авсан, 512 сая төгрөгөөр Mersedes benz G-Сlass машин авахаар захиалга өгсөн, 52 сая төгрөгөөр массажний сандал авсан, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаярын эмчилгээний зардалд 219 сая төгрөгийг зарцуулсан болох нь тодорхой болоод буй юм.
Үүнтэй холбоотойгоор "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий Захирал Х.Бадамсүрэнг огцруулж, хариуцлага тооцох нь зөв гэсэн яриа Засгийн Газрын түвшинд яригдаж эхэлсэн болохыг эх сурвалж өгүүлж байна.
Өмнө нь Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд Г.Ёндон “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэр эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг байгууллагаар төлүүлсэн нь ил болсон. Түүнд төлбөрөө буцааж төлөхийг Ерөнхий Сайд үүрэг болгосноор хариуцлага тооцох явдал дууссан. Харин Х.Бадамсүрэнгийн хувьд асуудал өөр юм. Учир нь Г.Ёндонгийн хүүхдийн төлбөрөө төлсөн асуудал бол сайд болохоосоо өмнөх явдал бол Х.Бадамсүрэнгийн тансаглал одоо ч үргэлжилж буй билээ. Иймээс ч төлбөрөө буцааж төлөх төдийгээр асуудлыг аргалж болохоосоо өнгөрсөн гэж үзэж буй аж. 
 

 
 
Эх сурвалж: sonin.mn
скачать dle 12.0