Дэлхийд

Орос: Курилийн талаар бодохоос өмнө алтыг минь эргүүлэн тушаа!

Хуваалцах:
Боломж ямар бэ сэдэв, зөвөөр хэлбэл Курилийн арлуудыг Японд буцаах боломжгүйг цэрэг, улс төр,  эдийн засгийн талаас авч үзэгдсэн байгаа. Зөвхөн асуудлын ёс зүйн талыг ярих л үлдсэн байх. Яагаад япончууд хуучин Зөвлөлтийн зарим орнууд шиг оросууд тэдэнд өртэй гэж зүтгэнэ вэ?
Япондоо нэр хүндтэй хэвлэл "Никкэй" саяхан нутгийн хүмүүсийн дунд нэгэн санал асуулга явуулсан бөгөөд япончуудын 0% нь Курилийн арлуудыг Оросынх гэсэн байна. Хоёр арлыг нь дамжуулан авахад тэдний 5 хувь нь хангалттай байх гэнэ. Токио эхлээд хоёр арлаа аваад дараа нь нөгөө хоёрыг нь нэмэн авах хэрэгтэй гэж япончуудын 46% нь үзсэн байв. Асуугдагчдын 33% нь Москва үг дуугүй энэ асуудлаар буулт хийх ёстой, Путин элдэв яриагүйгээр дөрвөн арлыг буцаах ёстой гэв. Кремль Абэд юу амласныг хэн ч мэдэхгүй харин тэр энэ үеийнхэн “хойд нутаг газраа” буцаан авна гэж Шинзо Абэ хэлж байгаа.
Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр Оросуудын эзэлж авсан гэгддэг дөрвөн арлыг Япон улс өөрийн газар нутаг гэж үздэг юм. Нацист Герман Японы эсрэг дайнд оролцсон гээд Курилийн арлуудыг “бонус” маягаар ЗХУ-д шилжүүлжээ. Хэлж байдгаар, найз нөхдөө сонгохдоо ухаантай ханд, бусдын газар нутаг руу бүү өнгөлз гэдэг шүү дээ. Тэгвэл өөрийн мэдлийн нутаг нь байрандаа л байхгүй юу.
Гэхдээ хэн нь хэндээ өртэй вэ гэдэг асуудалд эргэн орцгоое. Оросын эзэнт улсын алтны нөөцийн мэдэгдэхүйц хэсэг Японд хүргэгдээд “шингэсэн байгааг” тэр болгон мэдэхгүй. Владивостокт байсан цагаантнуудын Сангийн сайд агсан В.И. Моравскийн гаргасан жагсаалтаар хаант засгийн газар, элдэв атаманууд асар их мөнгө хөрөнгийг "10 сая алтан рубль, 170 мянган ам.доллар, 25 мянган фунт стерлинг, 424 мянган алтан франк, 450 мянган мексик доллар" Наран мандах оронд гаргажээ.
Японы "Бэнк оф Токио", "Ёкохама Сёкин Гинко" Оросын сан хөмрөгийн 22 хайрцаг алтан зоосыг Колчакийн генерал Петровоос, Токио дахь Оросын цэргийн атташе Подтягинаас 1,5 сая алтан рубль, атаман Семеноваас 10 сая алтан рублийг “түр хугацаагаар” хадгалахаар хүлээн авсан байв. Цагаантнуудын оролцоотойгоор Японд нийтдээ 200 тонн алт эргэж буцашгүйгээр шингэжээ.
Эргэж буцашгүйгээр гэдэг нь ямар утгаар? Япончуудтай хийсэн гэрээ, бичиг баримтад: "Алтан депозитийн эзэмшигч нь Оросын төрийн Банк бөгөөд анхны шаардлагаар түүнийг шууд Осакогоос Владивостокт авчрах бөгөөд  буцан тээвэрлэсний хөлсөнд 6% нь төлөгдөнө” гэсэн байв.
Атаман Семенов 1922 онд алтыг буцаан авахаар оролдов. Гэтэл тэр одоо хэн ч биш болсон гээд япогчууд татгалзсан ба шүүхээр заргалдсан нь 1929 он хүртэл үргэлжлээд юу ч үгүй төгсөв. Оросын алтыг түр хугацаагаар аван хадгалсан банкуудын тоонд одоо Японы эдийн засгийн бахархал болдог "Мицубиси-банк" байгаа.
Алт нь өнөөг хүртэл Токиод байгаа юм шиг. Өнгөрсөн зуунд муугүй хүүтэй байсан байх. Өнөөдрийн байлаар хэдэн зуун тэрбум доллар болсон биз. Тиймээс Орос, Япон хоёр хэндээ ямар өртэй нь том асуудал юм.
М.Цогт
 
скачать dle 12.0