Мэдээ мэдээлэл

Маргааш Хотын даргыг огцруулах эсэхийг шийднэ

Хуваалцах:

НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг энэ сарын 23-нд хуралдуулахаар товлосон. Хуралдаанаар Хотын дарга С.Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арвандүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 -т заасны дагуу нийслэлийн ИТХ уг асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу хүргүүлэх учиртай. Тиймээс тэргүүлэгчид нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг маргааш 09.00 цагт хуралдуулахаар болоод байгаа юм. 
Дашрамд дурдахад, МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Батболдыг хариуцсан ажлаа сайн гүйцэтгээгүй гэх үндэслэлээр огцруулах шийдвэр гаргасан. Харин НИТХ-ын зүгээс Хотын дарга С.Болдыг ажлаа сайн хийсэн гэж дүгнээд байгаа билээ.скачать dle 12.0