Онцлох мэдээ / Нийгэм / Мэдээ мэдээлэл

Зургаан аймгийн зорчих хөдөлгөөнийг ирэх сарын 7-нд нээнэ

Хуваалцах:
Улаанбаатар хотоос орон нутаг руу явах 85 мянга орчим иргэн хүсэлт гаргасан байна. Үүнд нийслэл рүү ирэх хүсэлтэй 5300 орчим иргэн байна. Зорчих хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 1-10 хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн бол дор дурдсанаас бусад зургаан аймгийн зорчих хөдөлгөөнийг ирэх сарын 7-нд нээхээр төлөвлөжээ. 
Хүсэлтээ өгсөн иргэд 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх шаардлагатай, энэ сарын 29-нөөс шинжилгээ авч эхэлнэ. Шинжилгээ авах нэмэлт 20 цэг байгуулжээ.

Ингээд шаардлага хангасан, шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэд хувийн болон зохион байгуулалттай нийтийн тээврийн хэрэгслээр орон нутаг руу зорчих боломжтой болно.

скачать dle 12.0