Онцлох мэдээ

НИЙСЛЭЛИЙГ ЗОРЬСОН ХОЁР ИРГЭН АВТОМАШИНТАЙГАА ЖИВЖЭЭ

Хуваалцах:
Булган аймгаас арваннэгдүгээр сарын 10-нд Улаанбаатар хотыг зорьсон хоёр эрэгтэй сураггүй алга болсон хүмүүсийг Сэлэнгэ голын усанд автомашинтайгаа живсэн болохыг тогтоожээ. Булган аймгийн Хангал сумын Сэлэнгэ амралтын газрын барилгын засварын ажил гүйцэтгэж байсан 44 настай, эрэгтэй М, 43 настай, эрэгтэй М нар мөн өдрийн 15.00 цагт  тухайн амралтын газраас Улаанбаатар хот руу Приус-20  загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон юм. Тэднийг эрэн хайх ажиллагааг аймгийн цагдаа болон онцгой байдлын газрын алба хаагчид зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоогоод байсан. Улмаар өчигдөр эрлийн ажиллагааг дахин эхлүүлж   Сэлэнгэ голын бетонон гүүрээс  Сэлэнгэ голын усанд автомашинтайгаа живж нас барсан байсныг 17:40 цагт олж, цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.





скачать dle 12.0