Онцлох мэдээ / Дэлхийд

Сингапурт төрөлхийн коронавирусийн эсрэг биеттэй хүүхэд төржээ

Хуваалцах:

Сингапурт өнгөрсөн гуравдугаар сард, 10 долоо хоногтой жирэмсэн байхдаа коронавирусийн халдвар авсан нэгэн эмэгтэй өвчлөөгүй хэрнээ эсрэг биеттэй хүүхэд төрүүлжээ.
Хэдийгээр эмэгтэйчүүд шинэ коронавирусийн эерэг хариутай, эсвэл эсрэг биеттэй хүүхэд төрүүлэх тохиолдол цөөнгүй ч вирус эхээс хүүхэд дамжих нь ховор байдаг.
31 настай хувийн дасгалжуулагч Селин Нг-Чан 58 настай ээж Чо Вай Чи, хоёр охинтойгоо хамт гуравдугаар сард Европоор аялж яваад COVID-19-ийн халдвар тусчээ. The Straits Times-ийн мэдээлснээр халдварын улмаас эх нь золтой л амиа алдаагүй бөгөөд 29 өдрийн турш амьсгалын аппараттай байсан гэнэ. Харин Нг-Чан болон охид нь хөнгөн өвчлөөд өнгөрчээ. Нөхөр, хүү нь халдварт харин өртөөгүй байна. Залуу ээж бүрэн эдгэрч, арваннэгдүгээр сарын 7-нд эрүүл саруул хүүхэд төрүүлжээ.
Вирус эхээс урагт дамжих боломжтойг заасан судалгаа гуравдугаар сарын сүүлчээр гарсан ч ийм тохиолдол тун цөөхөн гарч байв. Хоёрдугаар сард нэг хоногтой нэг хүүхэд шинэ коронавирусний халдварт өртсөнөөр хамгийн залуу өвчтөн болсон бөгөөд вирус эхээс хүүхдэд дамждаг байж болзошгүйг харуулсан байна.
Хятадад явуулсан бас нэгэн судалгаагаар халдвартай 33 жирэмсэн эмэгтэйгээс 3 нь COVID-19-тэй хүүхэд төрүүлж, хүүхдүүд нь удалгүй эдгэрчээ.
Долдугаар сард явуулсан бас нэгэн судалгаагаар коронавирус жирэмсэн эмэгтэйчүүдээс ураг, нярайд халддаг уу гэсэн нэмэлт нотолгоо гаргаж ирсэн. Гэвч нийт 31-хэн оролцогч оролцсон, хангалтгүй байсан гэнэ.
Сингапурын нярайн эсрэг биетийн түвшин төрсний дараа аажмаар буурч байгаа аж. Эх Нг-Чаных нь ч эсрэг биет хүүхдээ төрөх үед мөн дуусчээ.
скачать dle 12.0