Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

Коронавирусийн халдвар бүртгэгдсэн аймгууд руу явах иргэдийг зорчуулж эхэллээ

Хуваалцах:


Коронавирусийн халдвар бүртгэгдсэн аймгууд руу явах иргэдийг өнөөдрөөс зорчуулж эхэллээ.
Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хооронд зорчих хөдөлгөөнийг энэ сарын 01-нээс нээсэн ч тодорхой 7 аймаг руу 12 дугаар сарын 07-ноос зорчуулахаар болсон.
Тус шийдвэрийн дагуу Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймаг руу болон дээрх аймгуудаас Улаанбаатар руу явах хөдөлгөөнийг өнөөдрөөс нээлээ. 
Зорчигчид хувийн болон нийтийн тээврээр зорчих боломжтой бөгөөд заавал коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай.
Зорчих иргэд https://119.mn/ сайтад хандаж, хот хооронд зорчих хүсэлтийг бөглөн PCR шинжилгээ өгч, хариу сөрөг гарснаар зорчих боломжтой.
https://119.mn/ сайтын "Хот хооронд зорчих хүсэлт" хэсэгт дээрх аймгуудыг нэмж оруулжээ.скачать dle 12.0