Эдийн засаг:
Ээлжит сонгуулиар наймаас дээш судал авсан улс төрийн нам, эвсэл бүлэг байгуулж УИХ-ын бүтцийн суурь нь болдог. Бүрэн эрх нь хэрэгжиж байгаа парламентад 2016 оны ээлжит сонгуулиар МАН 65 суудал авч олонхийн бүлгийг бүрдүүлсэн юм. Ардчилсан нам есөн суудал авч цөөнхийн бүлэг байгуулсан билээ. Сүүлийн өдрүүдэд парламентад болж байгаа үйл явдлыг харвал намын бүлгүүд хоорондуураа цуурч хоёр намын бүлэг өөр өөрийн үйл ажиллагаа явуулах чадамжгүй болж албан бусаар нэр бүхий бүлгүүд байхгүй болох талруугаа явах шинж ажиглагдах боллоо. Албан бус гэж тодотгож байгаа нь УИХ дахь намын бүлгүүд задарсан талаар албан ёсоор зарлаагүй байгаатай холбоотой. Улс төрийн намууд ийм байдалд хүрэх болсон шалтгаан нь албан тушаал эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн гэж хэвлэлүүд мэдээлж байна. Үйл явдалд оролцож байр сууриа илэрхийлж байгаа УИХ-ын гишүүдийн түүнээс шал өөр зүйл ярьж байна.
Монгол төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцахыг завдсан учир УИХ-ын даргатай хариуцлага тооно гэж нэр бүхий гишүүд (33-ын бүлэг) хэлдэг. Ийм тодотголтой болсон хэсэг гишүүд нөгөө талаа ЖДҮ-ийн сангаас Засгийн газрын зарим гишүүн бага хүүтэй зээл авч жижиг, дунд үйлдвэрлэгчдийг хохироосон хэмээн хэлэх юм. Энэ байр суурин дээр нэгдсэн гишүүдийг (32-ын бүлэг) гэж нэрлэсэн байх жишээтэй.
УИХ-ын даргыг ороогоод байгаа 60 тэрбумын тухай асуудал МАН-ын удирдлага нэр бүхий улс төрчдийн харилцан яриа, асууж, тодруулах хэлбэрээр бичигдсэн соронзон бичлэг нийтэд ил болсноос үүдэлтэй. Энэ бичлэг УИХ-ын 2016 оны ээлжит сонгууллийнн төгсгөлөөр зарим хэсэг нь нийгмийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн билээ. Улмаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр бүрэн эхээрээ нийгмийн сүлжээгээр тарсан байдаг.
Гол агууллага нь 2012-2016 оны хооронд сөрөг хүчин байсан МАН-ын зарим удирдлага сонгуулийн мөнгө хэрэхэн босгох, хандивлагчдыг яаж эрэмбэлэн, сонгуулийн дараа төрийн, улс төрийн албан тушаалд хэнийг хэрхэн томилох тухай яриа гэж улс төрчид тайлбарладаг. Олон намын системтэй, сонгуулийн ардчилсан тогтолцоотой орнуудад хэрэглэдэг сонгуулийн арга технологи, схем юм байх. Амьдралд хэрэгжсэн тухай ямар нэг баримт одоохондоо гарч ирээгүй гэнэ. Тийм учраас тэр үйл явдлыг завталт гаж үзэж байгаа бололтой.
ЖДҮ-ийн сан нь ажлын байр бий болгох, иргэдийн амжиргааг дээшлүүлэх зориулалтаар улсын төсөвт суулгасан татвар төлөгчдийн мөнгө. Гэтэл түүний зориулалтыг гуйвуулж улстөрчид зээлжээ. Зээлээд зогсохгүй өөрсдийнхөө хамаарал бүхий ББСБ-аар өндөр (39,5 хувь) хүүтэй эргэлтэд оруулсан байх магадлалтай гэж иргэд хоорондоо ярьж байхыг сонслоо. Хэвлэлээр цацагдаж байгаа мэдээлэл, иргэдийн хоорондоо ярьж байгаа зүйл нь нэг шугман дээр ингэж давхцах юм . Энэ хүрээнд тус сангаас 93 тэрбум төгрөг гарсан гэнэ. Сангийн зээл банк шиг өндөр шалгуургүй, сайдын гарын үсэг, үзэмжээр олгогддог онцлогтой, эргүүлж төлөх механизм султай бэлэн мөнгө гэнэ.
Сайдын гарын үсгээр олгосон төсвийн мөнгө эргэж төлөгдөх магадлал багтай, гэрээ баримт бичиг устах боломжтой гэж санхүүгийн ахмад ажилтан М. Лхагважав гуай ярьлаа.Түүнд нэр холбогдсон улстөрчид ”гэр бүл, ах дүү, төрөл төрсдийнхөө булчимгүй үйл ажиллагааг мэдээгүйгээсээ ийм алдаанд орлоо” гэж хэлж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байх юм. Гэр бүл гэдэг хүний эрхэмлэж явах хамгийн нандин зүйл биз дээ. Тэр нандин зүйл рүүгээ хээвнэг “нулимж” байгаа улстөрчидтэй ёс зүй ярих боломж гарах уу. Харин тус сангаас зээл авсан нэр бүхий УИХ, Засгийн газрын гишүүдийг АТГ-аас дуудаж байцаалт авсан талаар мэдээлж эхэллээ.
Энэ хоёр үйл явдлыг тойрсон улстөржилт УИХ-д суудалтай намын бүлгүүдийн бүтцийг сууриар нь ганхуулж хүчин чадлыг нь буруулав бололтой. Намын бүлгүүдийн орон зайг 60 тэрбумынхан, 90 тэрбумынхан гэсэн албан бус нэр томьёо орлох магадлал ажиглагдаж эхэллээ гэж улс төр судлаачид хэлж байна. Парламентын засаглалтай манай орны хувьд УИХ-ын бүтцийн үндсэн суурь тулгуур (МАН, Ардчилсан намын бүлэг) суларбал УИХ бие даагч гишүүдтэй болгох шатруу гулгах магадлалтай болох болов уу.
Үхрийн бөөр шиг бүрэлдэхүүнтэй улс төрийн пирамид нурах нь амархан гэж улс төр судлаачид ярих юм билээ. Ийм байдалд хүрэхгүйгээр ойлголцохыг нам ахаргалзахгүй хоёр хуваагдсан УИХ гишүүд дор дороо нэгийг бодож, хоёрыг сэтгэгхүй бол улс төрийнн нөхцөл байдал хүндэрч мэднэ. Энэ талаар бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч УИХ тараах тухай битүү хатуу ганцхан үг хэлчихээд дуугүй суугаад байж болохгүй юм биш үү. Ийм үед төрийн тэргүүний байр суурь, идэвхтэй оролцоо зайлшгүй шаардлагатай гэж хэвлэл мэдээллээр зарим улстөрчид байр сууриа илэрхийлээд байна. УИХ-ын гишүүд бүгд бие даагч гэсэн статустай болох уу гэдэг асуултыг нээлттэй орхилоо.
Г. Эрдэнэбат
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56