Соёл урлаг

Дуурийн дуучин Б.Анхбаяр Дэлхийн хос алтан мeдальтай эх орондоо ирлээ

Хуваалцах:
Дуурийн дуучин СТА Э.Анхбаяр Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд Дуурь болон Романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж тэргүүн байрт шалгарсан юм. Тэрээр өнөөдөр эх орондоо ирлээ.
Дэлхийн аварга шалгаруулах уралдаан энэ сарын 13-19-ний өдөр болсон бөгөөд манай улсаас дуучин Э.Анхбаяр, Б.Монголхүү, Б.Уранзолбоо, Б.Дэлгэрбаяр нар ур чадвараа сорив. Тэмцээнд 20 гаруй орны 270 орчим мэргэжлийн дуучид хүч сорьсон бөгөөд Дуурийн дуучин СТА Э.Анхбаяр Хөгжмийн зохиолч Б.Шаравын "Монголын тал нутаг" дуугаар оролцож тэргүүн байр эзлэв. Тэрээр Олон улсын А, Б зэрэглэлийн өндөр чансаатай тэмцээнүүдээс тэргүүн, дэд байруудад шалгарч байсан юм.
Дуурийн дуучин СТА Э.Анхбаяр ярихдаа “Олон улсын Б зэрэглэл буюу дэлхийн аваргын тэмцээнд оролцож хоёр төрөлд алтан медаль хүртсэндээ баяртай байна. Романсын төрөлд Төрийн шагналт, УГЗ, Б.Шаравын “Монголын тал нутаг” дуугаар оролцсон. Энэхүү бүтээлийг өмнө нь Г.Ариунбаатар Английн тайзнаа дуулж байсан. Дэлхий дахин монголын дууг сонирхох болсон нь илт харагдаж байна. Энэ нь олон авьяаслаг дуучид маань монголынхоо дууг гадаадын томоохон тэмцээн, уралдаанд дуулсны ач гавьяа уу. Том тэмцээнээс хос алтан медадьтай ирсэндээ баяртай байна" гэлээ. Тэрбээр Австрийн "Опера бург гарс" дуурийн компанитай хамтран ажиллахаас гадна Унгарын төв театрт уригдан гэрээгээр ажиллаж байгаа юм. Дашрамд сонирхуулахад дээрх тэмцээнд Монголоос өмнө нь МУГЖ П.Ганбат, МУСТА Ч.Бадрал нар оролцож, дэд байр эзэлж байв. 
 
скачать dle 12.0