Видео / Мэдээ мэдээлэл

“Говь челленж 2020” олон өдрийн тэмээн аяллын реалити шоу нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо

Хуваалцах:
Говь нутгийн үзэсгэлэнт байгаль, нүүдэлчдийн өвөрмөц зан заншил, хоёр бөхт тэмээний хосгүй үнэт өв соёлоороо дамжуулан Монголоо дэлхийд сурталчлах эрхэм зорилготой,
Тэмээчин бүсгүйн ид шидийн мэт мөрөөдөл, тэсвэр хатуужлаар хилийн чанадад алдраа дуурсгасан олон улсын тэмээн аяллыг тодотгосон гэгээн түүхтэй,
Идэр залуу насны ид хав, эр зориг, авхаалж самбааг илтгэсэн арван оролцогчийн адал явдал, баяр бахдал, дурсамж дүүрэн үйл явдалтай,
Үндэсний контент бүтээх хүслээр жигүүрлэсэн авьяаслаг Монгол залуусын ур ухаан, техникийн дэвшил, олон улсын стандарт хослон бүтсэн уран шаглаатай,
“Говь челленж 2020” олон өдрийн тэмээн аяллын реалити шоу нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо. Үзэгч та анхны дугаарыг 2021.01.09-ний Бямба гарагийн 20:30 цагаас ТВ8 телевизээр хүлээн авч үзнэ үү!
скачать dle 12.0