Шар мэдээ

Хоёр сагсчин хоорондоо маргаж, хоёулаа амиа алдлаа

Хуваалцах:
Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон хоёр гайхалтай тамирчин өчигдөр /2021.02.07/ зуурдаар таалал төгсчээ. Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн "23 Стормс" багийн тоглогч Т.Их-Уул болон ОТИС-ийн сагсан бөмбөгийн тоглогч Х.Цогтсайхан нар бурхны оронд заларлаа.
Залуу тамирчид БЗД-ийн 25-р хороон дах дуучин Ука-гийн дүү Д.Уранзаяа гэх эмэгтэйн гэрт цуглаж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар Т.Их-Уул нь Х.Цогтсайханыг хутгалж, өөрөө 15 давхраас үсэрч амиа алдсан гэх мэдээлэл цахим орчинд түгээд байгаа юм.
Т.Их-Уулын хувьд сагсан бөмбөгийн тамирчны замналаа С.Баярцогт багшийн удирдлага дор "Этүгэн Ирвэсүүд" багаас эхлүүлж, Сербийн Партизан Партизан багт дуудагдаж, сүүлийн жилүүдэд дээд лигийн "23 Стормс" багт хүчин зүтгэж байсан юм.
Харин Х.Цогтсайханы хувьд ОТИС-ийн сагсан бөмбөгийн од тоглогч байсан бөгөөд оюутны лигийн өнгөрсөн улирлын финалын тоглолтонд багаа хөтөлж, мөнгөн медалийн эзэн болж байв.
Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

скачать dle 12.0