Эдийн засаг:
Яруу найрагч Б.Галсансүхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, 3,3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэрийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас гаргажээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 заалтад зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-ыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
"Тв4" телевизийн сэтгүүлч Г.Батхүү, зураглаач Д.Дөлгөөн нар өнгөрсөн зургадугаар сард ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн ноцтой осолд орж, харамсалтайгаар амь насаа алдсан билээ.
Б.Галсансүх нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалт зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Г.Батхүү, Д.Дөлгөөн нарын амь нас хохироосон гэмт хэрэгт буруутгагдаж байв.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56