Эдийн засаг:
Ард түмэн бол цагаан цаас, тэнд хүссэнээ бичиж болно гэсэн нэгэн дарангуйлагчийн үг байх. Энэ нь хуучин цагийн үг юм билээ. Гэтэл ардчилсан Монголын өнөө цагийн залуу улстөрчид нь ард түмнээ тэгж боддог, тэдэнд юу ч гэж хэлж болно, тоглож болно гэж бодддог болжээ. Тэдний тод жишээ нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр нарын сүржин мэдэгдлүүд юм. Сүржин эхэлсэн үгс нь унтарч байхад, дахиад л ард түмний өмнө гарч ирээд хуурна, тоглоно. Бас л том зүрх, том доромжлол шүү.
Тухайлбал Л.Оюун-Эрдэнэ гишүүн Их хурлын даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөхгүй бол хурцын хурц тэмцлийн хэлбэрт шилжинэ гэснээс хойш 456 цаг өнгөрлөө. УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөхгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэж хугацаа товлосноос хойш 288 цаг өнгөрөөд байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ч Ерөнхий сайдын дүү нь ЖДҮХС-гаас зээл авсан учраас бланкан дээрээ Засгийн газрын тэргүүнийг огцруулах гарын үсэг цуглуулж эхлэх 48 цагийн хугацаа олгож эхэлснээс хойш 168 цаг өнгөрчээ.
Улстөрч хүн сэтгэлийн хөөрлөөр бус зарчим дээр, хууль дээр тулгуурлаж мэдэгдэл хийх ёстой. Тэдний хэлсэн үг, хийсэн мэдэгдэл нийгэмд шууд хүрдэг. УИХ-ын дарга буюу төрийн гурван өндөрлөгийн нэгийг өрөөнөөс нь хөөж гарах хууль эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй гэдгийг эрхэм гишүүн мэдэж л баймаар. Тэр тусмаа Ж.Батзандан гишүүн хуульч хүн. Мөн Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулна гэж Н.Номтойбаяр гишүүн мэдэгдэл хийгээд л нам жим болсон. Л.Оюун-Эрдэнэ гишүүн гэхэд хурцын хурц тэмцэлдээ орох нь битгий хэл, тэр нь юу болох нь тодорхойгүй унтарчя байна. Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулна гэдэг бол олон нийтийн анхаарлыг татахаас гадна гаднын хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулах, зарим шийдвэрээ хүлээлтийн горимд шилжүүлэх гээд улс оронд халгаатай мэдэгдэл.
Ийм ноцтой, хохиролтой үг, хийсэн мэдэгдэлдээ хариуцлага хүлээдэггүй улстөрчдийн үгэнд бид цаашдаа итгэх үү. Хамгийн гол нь ард түмнийг итгүүлэх гээд тэд дахиад тайзан дээр гарах уу. Гэхдээ энд нэгэн зүйлийг онцлоход энэ гурван улстөрч энд ганцаараа буруугүй. Тэднийг сонгосон, тэдний үйлдэлд итгэдэг, худлаа хэлэхийг нь мэдсээр байж дахиад худлаа хэлэхийг хүлээдэг ард түмэн бид ч буруутай. Өөрөөр хэлбэл, ямар ард түмэн байна, тийм хүмүүс төрд төлөөлнө гэсэн үг. Улстөрчид худлаа хэлэх нь тэдэндээ гайхамшиг бол худлаа хэлсэн нь итгэж сууна гэдэг бол ард түмэнд гутамшиг!
Л.Одончимэг
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56