Онцлох мэдээ / Дэлхийд

Энэтхэгтэй залгаа хилд Хятадын дөрвөн цэрэг амиа алдсан тухай мэдэгджээ

Хуваалцах:

БЭЭЖИН.
 /TASS/.  Хятад, Энэтхэгийн хил орчмын Ладакх мужид өнгөрсөн 6 дугаар сард болсон мөргөлдөөний үеэр Хятадын Ардын чөлөөлөх армийн дөрвөн цэргийн албан хаагч амиа алджээ.Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төр, хууль зүйн хорооны мэдэгдэлд дурдсанаар, 2020 оны 6 дугаар сард хоёр улсын хил орчимд цэргүүд яриа хэлэлцээ хийх үеэр Энэтхэгийн цэргүүд хяналтын шугамыг давахыг завджээ.
Хятадын төлөөлөгчид тэргүүтэй Үндэсний ардын чөлөөлөх армийн цэргийн отряд, командлагч Ци Фабао, хэд хэдэн офицер яриа хэлэлцээний үеэр эсрэг талын цэргийн тооны давуу байдлыг үл харгалзан Энэтхэгийн цэргүүдийн үйлдлийг зогсоохыг оролджээ. Энэтхэгийн цэргүүд ган болон модон саваа, чулуугаар зэвсэглэсэн байсан аж.  Ци Фабао урагш гарч, тус нутаг дэвсгэрийг даруй орхин явж, хяналтын шугам руу буцаж орохыг Энэтхэгийн цэргүүдээс шаардсан хэдий ч тэд дайрч эхэлсэн байна.
Энэ мөргөлдөөний улмаас дөрвөн хүн амиа алдсаны дотор батальоны командлагч Чэнь Хунжюниас гадна цэргийн албан хаагч Чэнь Сянжун, Сяа Сыюань, Ван Жожань нар байжээ. Тэдэнд улсыг хил хамгаалсны гавьяа зүтгэлийг нь үнэлж одон медаль нэхэн олгосон байна.
 
 
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0