Онцлох мэдээ / Нийгэм

"Хяналт тавина гэдэг зөрчлийг нь илрүүлж, хааж торгоод, дарамтлаад байхын нэр биш"

Хуваалцах:

Улаанбаатар хотын хэмжээнд тусгай нөхцөл шаардлага, дэглэм журмаа мөрдөж ажиллахад иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоо маш чухал бөгөөд үүнд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар  үүрэг болгов. 
Тэрбээр “Хяналт тавина гэдэг зөрчлийг нь илрүүлж, хааж торгоод, дарамтлаад байхын нэр биш. Болж байгаа нь сайн, харин болж чадахгүй байгаад нь аргазүйн зөвлөгөө өгч, дэмжин туслахын нэр шүү” гэдгийг  мэргэжлийн байгууллагуудад сануулж хэллээ. Мөн “Энэ сарын 23-наас нийслэл хот нийтлэг журам, тусгай нөхцөл шаардлагаа мөрдөж, амьдралын шинэ хэмнэл рүү орж байгааг ойлгох ёстой. Дэлхий нийтээрээ ийм чиг хандлагатай байна. Эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжүүд орлоготой, ард иргэд ажилтай байх, хот нийтийн аж ахуйн үйл ажиллагаа ч үр дүнтэй болох хэрэгтэй. Иргэн-аж ахуйн нэгж-төр гэсэн байдлаар хаана хаанаа хариуцлагатай байх ёстой. Үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагууд дүрэм, журмаа баримталж ажиллах нь чухал бөгөөд хот бүх талаар дэмжих болно” гэлээ.
скачать dle 12.0