Эдийн засаг:
АТГ-аас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. АТГ-ын Урдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү: АТГ-ын судалгаа одоогийн нөхцөл байдалтай хэр уялдаж байгаа талаар онол практикийн бага хурлыг 2018 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Азийн сантай хамтран зохион байгуулсан.
Энэ хурлын дараа авилгын талаарх хийсэн судалгааг бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ашиглахгүй байгаа гэсэн дүр зураг гарсан. Жил бүр АТГ-аас шудрага байдлын үнэлгээг гаргаж ирдэг. Судалгааны дүн энэ сард зарлагдлаа.
Энэ судалгаагаар боловсролын байгууллага 2016 онд есдүгээр байрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд тавдугаарт эрэмбэлэгдэж нөхцөл байдал муудсан байна. Үүнтэй холбогдуулан 2019 онд боловсролын байгууллагад хяналт шалгалт хийж, түүнтэй тэмцэх чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана. Мөн ЖДҮХС-ийн хөрөнгийн эх үүсвэр, үйл ажиллагааг нээлттэй байлгах, авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах чиглэлээр АТГ, Засгийн газрын хэрэгжүүлэх агенлаг, МХАҮТ-тай хамтран хэлэлцүүлэг хийлээ гэв.
Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар: ЖДҮХС-аас улстөрийн албан тушаал хашиж байгаа этгээдүүд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд зээл авсан байж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Үүнд маш олон аж ахуйн нэгжийг хамарсан 100 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг нэгбүрчлэн шалгаж байгаа учир цаг хугацаа их орж байна.
Манай хэлтсийн хувьд бүх мөрдөгчдөө дайчлан, цагдаагийн алба хаагчидтай хамтарсан хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг хэргийг шийдвэрлэх үед дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Салхитын мөнгөний ордтой холбоотой 1.3 сая доллар хураагдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Энэ ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигчдийн хооронд тусгай зөвшөөрлөөс үүдэлтэйгээр төрийн албан хаагчдад их хэмжээний хээл хахуул өгсөн, өгөхийг завдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаа одоогоор дуусах болоогүй байна. Мөн сүүлийн үед олны анхаарал татаад буй Ерөнхий сайдын дүү ЖДҮХС-аас зээл авсан гэх хэргийг шалгаж байна гэлээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18