Эдийн засаг:
УИХ-ын даргыг огцруулах эсэх талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч “Хэлэлцэх боломжгүй” гэж үзлээ.
УИХ-ын ТББХорооны дарга Д.Лүндээжанцан: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу нас барсан; өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан; хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан; Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан; гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэсэн 5 үндэслэл бүрдсэн байвал Улсын Их Хурлын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэж болно.
Гэтэл энэ 5 үндэслэлийн аль нь ч бүрдээгүй, нэг ёсондоо хууль зүйн бүрдэл байхгүй байна. Мөн УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт гараагүй гэв.
Иймд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэх боломжгүй тул хэлэлцэх асуудлаас хаслаа гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18