Онцлох мэдээ

60 ТЭРБУМЫН ХЭРГИЙГ МУХАРЛАХААР ТАГНУУЛЫНХАН ХАМТАРЧ ЭХЛЭВ

Хуваалцах:

Хэдэн он дамжин яригдаж байгаа 60 тэрбумын хэргийг нэг болохоор хэрэгсэхгүй болгож, нөгөө болохоор хэргийг дахин сэргээн шалгаж байна гэсэн мэдээлэл өгсөөр өдий хүрчээ.

Тухайлбал, төрийн албыг зарж, 60 тэрбум босгохоор ярилцсан гэх бичлэгийг мухарлах зорилгоор ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь Тагнуулын ерөнхий газраас төлөөлөл мөн орсон ажиллаж байгаа ажээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар хэдхэн хоногийн өмнө 60 тэрбумын асуудлаар "60 тэрбум төгрөгөөр төрийн албыг арилжсан гэсэн хэрэг хоёр жил яригдаж байна. 2017 оны долоодугаар сард эрүүгийн хэрэг үүсгээд АТГ, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хамтарсан Ажлын хэсэг гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ингээд тухайн яриа болжээ гэдгийг тогтоосон. Харин хэрэгжсэн үү, үгүй юу гэдэг нь асуудлыг шалгахын тулд олон тооны иргэдийг нэг бүрчлэн дуудаж мэдүүлэг авах ажиллагаа хийж прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн байсан.

Харин ТЕГ-аас энэ хэрэгт мэдээ мэдээлэл авлаа, хэргийг сэргээн шалгах шаардлагатай байна гэж үзсэний дагуу Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай хэргийг сэргээгээд Ажлын хэсэгт мөрдөн шалгах шаардлагатай гэж даалгасан. Ажлын хэсэгт ажиллаж байсан цөөн албан тушаалтан өөрчлөгдсөн тул тушаалд өөрчлөлт оруулаад мөрдөн шалгах ажиллагааг тагнуулын байгууллага өөрсдөө шалгаж байгаа.

Тэд тогтоогдсон нөхцөл байдлаа үнэлж хуульд заасан шийдвэр гаргуулахаар прокурорын байгууллагад хэргийг шилжүүлэх учиртай" гэж ярьсан юм.

О.Гэрэл
Оллоо.mnскачать dle 12.0