Эдийн засаг:
Хятадын Ганьсү мужийн Дүнхуан хотод Хятадын анхны 100 мегаваттын хайлуур жоншны суварган хэлбэрт нарны цахилгаан станц байгуулагдаж, ашиглалтад ороход бэлэн болжээ. Энэ нь Хятадын хамгийн том цар хүрээтэй, илч шингээх хамгийн өндөр суварга бүхий 24 цагаар цахилгаан гаргах чадалтай 100 мегаваттын зэрэглэлийн хайлуур жоншны суварган хэлбэрт нарны цахилгаан станц гэнэ.
Тус станц 7.8 ам дөрвөлжин км талбайтай, 12 мянга гаруй нарны зайн хавтанг 260 метр өндөр илч шингээх суваргын эргэн тойронд байрлуулсан аж. Нарны гэрэл ойх талбай нь 1 сая 400 мянган ам метр юм байна.
Тус станц ашиглалтад орсны дараа жилд 390 сая киловатт цаг цахилгаан гаргаж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 350 мянган тонноор бууруулах бөгөөд эдийн засгийн үр ашиг нь 300-400 сая юаньд хүрэх ажээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56