Мэдээ мэдээлэл

Малчны хот руу баавгай дайрч, мал барьсан тохиолдлууд гарчээ

Хуваалцах:

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн нутаг, Мухарын гол гэх газар зусч буй малчдын хот руу болон бэлчээрт байсан мал руу өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдрөөс зургадугаар сарын 4-ний өдрүүдэд хүрэн баавгай дайрсан тохиолдлууд гарчээ. Мөн Н.Алтанхутга гэх малчны бэлчээрт буй мал руу дайрч, хоёр бог, нэг бод барьсан байна.  Дуудлага мэдээллийн дагуу тус сумын ЗДТГ, Цагдаагийн хэсэг холбогдох байгууллагуудтай хамтран эргүүл, хяналт шалгалт, нүүлгэн шилжүүлэлт хийх ажилд сумын Засаг даргын нөөц сангаас 4.8 сая төгрөг зарцуулжээ.Түүнчлэн тус аймгийн Онцгой байдлын газарт хүний амь, мал амьтныг хамгаалах нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах, дүрэм журам, хууль тогтоомжийг тодорхой болгох шаардлагатай байгаа тул холбогдох арга хэмжээ авч өгөхийг хүссэн албан бичиг явуулсан байна.
Малчин өрхүүд рүү болон хашсан мал руу баавгай дайрах тохиолдол өмнө нь Хонгор сумын нутагт гарч байжээ. Тодруулбал, 2019-2021 оны хугацаанд Хонгор сумын Нам даваа, Хүйтний гол, Яргайт, Зэдрийн булаг, Бичигт хад, Мухарын гол, Могойн гол, Хар бэлчир, Хавцал, Буурт, Номт гэх газруудад хүрэн баавгай 9 өрхийн 117 толгой бог, 6 тооны бод малыг барьж иджээ. Мөн нэг өрхийн гэрийг сүйтгэж, дээрх айлуудад нийт 18 сая төгрөггийн хохирол учруулсан байна.
Иймд малчид, мал бүхий болон аялал зугаалгаар явж буй иргэдэд хүрэн баавгайн дайралтаас урьдчилан сэргийлэх, таарсан үед авах арга хэмжээний зөвлөмжтэй танилцаж, анхаарал боломжтой байхыг холбогдох албанаас зөвлөжээ.


скачать dle 12.0