Эдийн засаг:
Сонгуулийн санал хураалтын өдөр цахимаар сурталчилгааны шинжтэй зүйл явуулах, саналын хуудасны зургаа нийтлэх зэргийг хориглодог. Энэ талаар СЕХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ хэллээ. "Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор зогссон. Сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчийн зураг, лого, таних тэмдэг бүхий хувцас өмсөх боломжтой. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хаагдсан учраас ямар нэгэн байдлаар нэр дэвшигчийн зурагтай, логотой хувцас хэрэглэл өмсөхийг хуулиар хориглоно.Хоёрдугаарт, саналаа өгсөн иргэд хэн нэгнийг дэмжсэн, дэмжээгүйгээ илэрхийлэн саналын хуудасны зургийг авах нь хуулиар хориотой үйлдэл. Таны тухайн нэр дэвшигчийг дэмжсэн эсвэл эс дэмжсэнээ илэрхийлж байгаа хэлбэр бол саналын хуудсаар саналаа өгөх явдал юм. Сонгуулийн сурталчилгаа зогссон байхад нам эвслийн уриа, далбаа бүхий зүйлийг цахим орчинд явуулах нь сонгуулийн хуулийг зөрчиж байгаа хэлбэр болно. Үүнд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавьж ажиллаж байна" гэлээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
Өчигдөр, 23:56
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
Өчигдөр, 23:42
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32