Эдийн засаг:
Монгол бол Хятад, Орос гэсэн хоёр том гүрний дунд оршдог жижигхэн улс. Хүн ам, хөгжил дэвшил, дэлхийн тавцанд эзлэх байр сууриараа дээрх хоёр гүрнийг гүйцнэ гэдэг алсын хараа бидэнд байхгүй. Угаас энэ нь боломжгүй зүйл. Гэвч анх удаа Монгол Улс БНХАУ гэсэн их гүрний өмнө “алхсан” түүхэн явдал өчигдөр тохиолоо. Учир нь улсын хэмжээнд даваа гаригт 2268 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барав. Ингэснээр Монгол Улсад COVID-19 халдвараар 95819 хүн өвчилж, 447 хүн нас барлаа. Энэ үзүүлэлтээрээ дэлхийд 97-т жагссан бол Хятад улс биднээс хоёр “алхмын цаана” буюу 100-д жагсжээ. Хятадад өчигдрийн байдлаар COVID-19-ийн 91604 тохиолдол бүртгэгдэж, 4636 хүн нас барсан байна. Ингэхдээ даваа гарагт шинээр 17 хүнээс халдвар илэрч, нэг ч нас баралт бүртгэгдсэнгүй.
Одоогоос жил гаруйн өмнө буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комисс Хубэй мужийн Ухань хотод тодорхойгүй байдлаар дэгдсэн хам шинжтэй вирусын уушигны хатгалгааг илрүүлсэн. Үүний дараагаар 2020 оны нэгдүгээр сарын 08-нд энэхүү вирусыг шинэ төрлийн коронавирус хэмээн зарласан билээ.Тийн Хятадад өдөрт 5000 гаруй хүнээс халдвар илэрч, нийт 59800 тохиолдол бүртгэгдэж, 1369 хүн нас барж байх үед буюу 2020 оны хоёрдугаар 13-нд Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байв. Энэ хүрээнд хилээ бүрэн хаасан билээ. Хятадад өнгөрсөн оны хоёрдугаар сарын дунд үеэр одоогийн манайтай ижил буюу өдөрт 2000 гаруй халдвар бүртгэгдэж байв. Үүнээс хойш халдвар өдөр ирэх тусам тасралтгүй буурсаар Хятад улс аль хэдийнэ хэвийн амьдралдаа шилжиж, маскгүйгээр 14 мянга орчим хүн дор цугларан төгсөлтийн баяраа саяхан тэмдэглэлээ.
Арван сарын турш халдварыг дотооддоо алдаагүй, бэлтгэл ажлаа бүрэн дүүрэн хангасан хэмээн бардаж байсан Монгол Улсын Засгийн газар яг одоо шалдаа буугаад байна. Эмнэлэг нь ачааллаа дийлэхээ больж, халдвар авсан хүмүүс нь хаана хандахаа мэдэхгүй, шинжилгээний цэгүүд нь хүрэлцэхээ больж тун ноцтой байдалд хүрлээ. Халдварын голомт, “улаан бүс” нийслэлээр хязгаарлагдахаа больж, хөдөө орон нутгууд халдварыг хэдийнэ хяналтнаасаа алдлаа. Хамгийн анхны халдвар илэрсэн Ухань хот гудамжиндаа нэг ч хүн үзэгдэхгүй болтлоо 76 хоног хатуу хөл хорио тогтоосны үр дүнд халдварын тархалтыг хумьж чадсан. Монгол Улс ч дэлхийн жишгийн дагуу нэг сараар, 14 хоногоор гээд хэд хэдэн удаагийн хатуу хөл хорио тогтоосон ч өдөр ирэх тусам халдварын тоо эрчимтэй нэмэгдсэн эмгэнэлт дүр зурагтай байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковидгүй зуны төлөө” гэсэн зорилт дэвшүүлсэн ч халдварын тархалт эрчээ авсанаас үүдэн аймаг, сумдын баяр наадмаа бүгдийг нь цуцалж, улсын наадмаа цахимаар үзэгчгүйгээр зохион байгуулахаар тогтлоо.
Халдвараас сэргийлэх хоёрхон арга байгаагийн нэг нь хөл хорио нөгөө нь вакцинжуулалт гэж дэлхийн эрдэмтэд зөвлөж байна. Хөл хорио тогтоож халдварыг хяналтдаа оруулсан шигээ вакцинжуулалтын хурдаараа Хятад улс мөн тэргүүн эгнээнд жагсаж байна. Тодруулбал, Хятад улс COVID-19-ийн эсрэг нэг тэрбум гаруй тун вакцинд иргэдээ хамруулснаа Хятадын Үндэсний Эрүүл Мэндийн Хороо бямба гаригт зарлалаа.Энэ нь дэлхий даяар дархлаажуулалтад ашигласан 2.5 тэрбум тун вакцины 40 орчим хувийг эзэлж байгаа юм. Хятад улс гуравдугаар сарын 27 гэхэд нэг сая дахь тун вакцинаа тарьж байв. Энэ талаар Хятадын төв мэдээллийн Синьхуа агентлаг “100 сая тунгаас 200 сая тун хүртэл 25 өдөр, 200 саяас 300 сая тун хүртэл 16 өдөр, 800 саяас 900 сая тун хүртэл зургаан өдрийг зарцуулсан байна” гэж мэдээлжээ.Энэ оны сүүлээр гэхэд Хятад улс зорилтот хүн амынхаа 70-аас багагүй хувийг бүрэн вакцинжуулахаар төлөвлөжээ. Харин Монгол Улс 1.6 сая гаруй иргэн буюу зорилтот бүлгийнхээ 90 хувийг вакцинд хамруулсан ч тархалт буурсангүй. Хөл хорио, вакцинжуулалт гэсэн дэлхийн жишгийг дагаад ч халдварыг дарж чадаагүй Монгол Улс одоо юу хийх хэрэгтэй вэ. Халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байсан 1.4 тэрбум хүн амтай Хятад улс цар тахлыг хяналтдаа аваад хэдийнэ хэвийн амьдралдаа шилжсэн байхад бид одоо учраа олохгүй суугаад хэн буруутай вэ.
Хятадад өнгөрсөн оны хоёрдугаар сарын дунд үеэр одоогийн манайтай ижил буюу өдөрт 2000 гаруй халдвар бүртгэгдэж байв. Үүнээс хойш халдвар өдөр ирэх тусам тасралтгүй буурсаар Хятад улс аль хэдийнэ хэвийн амьдралдаа шилжиж, маскгүйгээр 14 мянга орчим хүн дор цугларан төгсөлтийн баяраа саяхан тэмдэглэлээ.
Монгол Улсад COVID-19 халдвараар 95819 хүн өвчилж, 447 хүн нас барлаа. Энэ үзүүлэлтээрээ дэлхийд 97-т жагссан бол Хятад улс биднээс хоёр “алхмын цаана” буюу 100-д жагсжээ.
Хятадад өчигдрийн байдлаар COVID-19-ийн 91604 тохиолдол бүртгэгдэж, 4636 хүн нас барсан байна. Ингэхдээ даваа гарагт шинээр 17 хүнээс халдвар илэрч, нэг ч нас баралт бүртгэгдсэнгүй.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
Өчигдөр, 23:56
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
Өчигдөр, 23:42
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32