Мэдээ мэдээлэл

Ажлын хариуцлага алдсан "103"- ын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболдыг чөлөөлжээ

Хуваалцах:


Хоёрхон хоногийн өмнө буюу 2021.07.03-ны өдрийн 11:29 цагт Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадна Covid-19-ийн халдвар авсан иргэн цээжэндээ уушгины зургаа тэвэрсээр, анхны тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл алтан гартай гэх эмчээс амь гуйж, хоёр эмнэлэг дамжин амь тэмцэж явсан иргэнийг хүлээж аваагүй Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлжээ.С.Ариунболдыг ажлын байрны тодорхойлтод зааснаар эмч нарын ажлын гүйцэтгэлд хяналт тавиагүй, ажиллах үүргээ биелүүлээгүй улмаас үйлчлүүлэгчийн амь нас хохирсон ноцтой зөрчил гаргасан тул 2021.07.05-ны өдрөөр тасалбар болгож ажлаас нь чөлөөлж Д.Бат-Ундрахыг томилжээ. Д.Бат-Ундрах нь тус төвд дуудлагын их эмч, менежер, салбарын эрхлэгч, хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга,  НЭМҮТ-д дэд захирал, АШУҮИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар тус тус ажиллаж байжээ.
скачать dle 12.0