Мэдээ мэдээлэл

Гурван агаарын хөлгийг зэрэг сумлах боломжтой шатахуун хангамжийн байгууламжийг нээлээ

Хуваалцах:


“Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг нээж, ашиглалтад орууллаа. Иргэний нисэхийн үндэсний төвийн Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн албаны тус байгууламж нь гурван агаарын хөлгийг нэгэн зэрэг сумлах хүчин чадалтай.Зургаан ширхэг агаарын хөлгийн зогсоол дээр байрлах 14 ширхэг гидрантын хавхлагаас түлш түгээх зориулалтын диспенсэр авто машинаар хийгдэнэ. Нэг худаг нь нэг минутад 1000 галлон буюу 3780 литр хүртэл шахах техникийн хүчин чадалтай. 1920м урттай сумалгааны хос шугам гидрант системтэй. 6400 тн-ын багтаамжтай байгууламж юм.
Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг 2017 онд улсын комисс хүлээн авчээ.
Эх сурвалж: ИНЕГ

скачать dle 12.0