Эдийн засаг:
/Бусдаас цаг ямагт суралцаж өөрийгөө хөгжүүлнэ гэдэг давуу чанар. Олон залуус эх орныхоо бүтээн байгуулалт, төмөр замын шинэ хөгжлийн түүхэнд гар бие оролцон зүтгэж явна. Тэдний нэг төлөөлөл “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүүр хоолой, хийцлэлийн инженер Б.Бат-Оргил-ТЭР БИДЭНД ИНГЭЖ ЯРИЛАА.../
/Өөрийгөө танилцуулаач:/
Техник технологийн дээд сургуулийг 2018 онд автозам барилгын инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд шинэ нисэх буудлын “Хөшигтийн хөндий”-н төсөл дээр хийцлэлийн инженерээр ажиллаж байсан. Шинэ зүйлд өөрийгөө сорих дуртай. Үндэсний хэмжээний томоохон төсөлд оролцох нь залуу хүнд маш том туршлага болно гэж боддог. Тиймдээ ч 2020 онд “Тавантолгой төмөр зам” ХХК-д ажиллах хүсэлтээ өгч ажилд орсон. Тавантолгой-Зүүбаянгийн төмөр замын төсөл дээр ажилласан. Мөн Тавантолгой-Гашуусухайтын төсөл дээр ажиллаж байгаа нь залуусын хувьд олон үүд хаалгыг нээсэн том боломж гэж хардаг. Бид зөв хандлагаар, хичээнгүй ажиллаж хөдөлмөрлөх нь эх орны хөгжилд оруулах том хувь нэмэр гэж бодож ажилладаг даа...
/Ажлын онцлогоо танилцуулаач:/
Тухайн гүүр болон хоолой нь 100 жилд 1 тохиолдох их үерийг өнгөрүүлэх чадвартай байх ёстой. Тиймээс ч ус зайлуулах байгууламжийн төрөл, хэлбэрийг төлөвлөхдөө тухайн цэг дээрх хур борооны үерийн хамгийн их урсалтаар тооцоолдог. Замд учирч болох эрсдлийг урьдчилан маш нарийн тооцоолж, хиймэл байгууламж барих нь миний ажлын гол үндсэн үүрэг гэж ойлгож болно.
/Компанийн тухайд:/
Манай компанид салбар, мэргэжил бүрээс шилдэг манлайлагч хүмүүс олон байдаг гэж ажиглагддаг. Хувь ур чадвар сайтай залуучууд ч маш олон байдаг. Ажилбар бүр дээр хамтарч нэг зорилго дор нэгдсэн нийтэч нэг хамт олон гэдгийг олон жишээн дээр хэлж болно. Компанийн зүгээс бидэнд хөгжих, суралцах боломжийг нэн тэргүүнд тавьж ажилчидруугаа чиглэсэн мэдлэг олгох, мэргэжил дээшлүүлэх олон ажил зохион байгуулдаг нь залуу хүний хувьд маш том давуу тал болдгийг бахархалтайгаар хэлмээр байна.
/Чөлөөт цаг нь хэрхэн өнгөрдөг вэ:/
Чөлөөт цагаараа аль болох хувь хүнээ, хувийн ур чадвараа хөгжүүлэхийг хичээдэг. Төв газраас алс ажиллаж байгаа хэдий ч энд ажиллах, амьдрах орчин нөхцөлийг компанийн зүгээс маш сайн хангаж өгсөн. Ахуй чанартаа санаа зоволгүй ажиллана гэдэг маш том давуу талыг үүсгэж, том хөшүүрэг болдог юм билээ. Ажлын үр дүн нь эрс мэдрэгддэг. Илүү цагаар ажиллахад ч гэсэн хувиас шалтгаалах зүйл байдаггүй Ажил мэргэжлийн хувьд ч, хувийн ур чадварын хувьд ч олон чадварлаг залуусаас суралцаж, ажиллаж чөлөөт цаг маань өнгөрч байна даа. \Инээмсэглэв\
/Өөрийн суралцсан хамгийн чухал зүйлсээс хуваалцвал:/
• Том, жижиг гэж ялгалгүй ямар ч ажлыг төлөвлөгөөтэй хийж сурах хэрэгтэй. Эргээд биелэлт нь ямар нэгэн байдлаар үр дүнгээ өгсөн байдаг.
• Эмх цэгц маш чухал. Хувийн зохион байгуулалт сайтай эмх цэгцтэй байх нь ажлын талбар дээр ч маш том хөшүүрэг болж өгдөг.
• Цаг ямагт бусдаас суралцах хэрэгтэй. Ямар ч хүнд давуу тал гэж байдаг.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
Өчигдөр, 23:56
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
Өчигдөр, 23:42
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32