Дэлхийд / Мэдээ мэдээлэл

Оросын Магнитогорск хотноо орон сууц нурж, 7 хүн нас баржээ

Хуваалцах:

ОХУ-ын Челябинск мужийн онцгой байдлын газрын мэдээлснээр, өнгөрөгч оны сүүлийн өдөр Магнитогорск хотноо орон сууцанд хий дэлбэрч, нэг орц нурсны улмаас долоон хүн амиа алдаж, 37 хүнийг эрэн хайж байна. Аврагчид сураггүй алга болсон 37 хүний байршлыг тогтоохоор ажиллаж байна гэнэ. 

Мөн өдрийн орой ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус хотод очиж, онцгой байдлын шуурхай штаб дээр ажиллаж, амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өглөө Магнитогорск хотын арван давхар орон сууцанд ахуйн хэрэглээний хий дэлбэрч, нэг орц нь нурсан байна. 1973 онд баригдсан тус орон сууцны бусад давхрууд нурж болзошгүй хэмээн сэрэмжлэх үүднээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд эхлээд байна.


Я.БОЛОР
скачать dle 12.0