Мэдээ мэдээлэл

Хүчилтөрөгчийн зөөврийн бэсрэг үйлдвэр болон баллон цэнэглэх байруудыг байрлуулж байна

Хуваалцах:
 
Нийслэлийн болон орон нутгийн эмнэлгүүдэд коронавируст халдварын үед нэн шаардлагатай нэг удаа 20м3 цэнэглэх хүчин чадалтай хүчилтөрөгчийн зөөврийн бэсрэг үйлдвэр, нэг удаа 10 м3 цэнэглэх хүчин чадалтай баллон цэнэглэх байруудыг байрлуулж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн шинэ захиргааны байранд байрладаг Яаралтай тусламжийн төвд-2, СХД, БГД-ийн Эрүүл мэндийн шинэ төв, ЭХЭМҮТ-2, Улсын III төв эмнэлэгт болон Дархан, Говь-Алтай, Булган, Завхан, Баянхонгор аймагт  тус бүр нэг үйлдвэр, нэг баллон цэнэглэх байрыг угсарч дуусжээ.
Мөн Монгол-Японы эмнэлэгт нэг үйлдвэр, нэг баллон цэнэглэх байр буусан бөгөөд хүчилтөрөгчийн үйлдвэрийн суурийн цутгалт бэхжиж дууссаны дараа үйлдвэрийн холболт угсралтын ажил хийх юм. Цаашид үлдсэн аймгуудад байрлуулах ажлыг шат дараатай зохион байгуулна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


скачать dle 12.0