Эдийн засаг:
“Токио-2020” Зуны XXXII олимпын наадмыг 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-нд, 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 5-нд Зуны XVI паралимпын наадмыг Япон улсын нийслэл Токио хотноо тус тус зохион байгуулна.
Хоёр хоногийн дараа эхлэх энэ удаагийн XXXII олимпын наадамд дэлхийн 206 улс орны 11 мянга орчим тамирчид спортын 33 төрлөөр, 339 медалийн төлөө хүч, хурд, ур чадвараа сорин өрсөлдөнө. Монгол Улсын Үндэсний шигшээ багаас 43 тамирчин “Токио-2020” олимпын наадамд спортын 10 төрөлд оролцох юм.
“Токио-2020” олимпын Буудлага спортын төрөлд:
О.Гүндэгмаа, Э.Даваахүү, О.Есүгэн, Ц.Анударь,
Байт харвааны төрөлд:
Б.Отгонболд, Б.Урантунгалаг,
3х3 сагсан бөмбөгийн төрөлд:
О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, Б.Солонго, Б.Болор-Эрдэнэ, Д.Ганзул,
Бокс:
Э.Цэндбаатар, Б.Чинзориг, М.Мягмаржаргал,
Жүдо:
Д.Амартүвшин, Ё.Басхүү, Ц.Цогтбаатар, Саид Моллаи, Г.Алтанбагана, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр, М.Уранцэцэг, Л.Сосорбарам, Д.Сумъяа, Б.Ганхайч, О.Мөнхцэцэг,
Чөлөөт бөх:
Э.Бэхбаяр, Т.Тулга, М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Болортуяа, Б.Хонгорзул, Х.Болортуяа, С.Батцэцэг, О.Бурмаа,
Хөнгөн атлетик /марафон/:
Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа,
Хүндийг өргөлт:
М.Анхцэцэг, Э.Билэгсайхан,
Ширээний теннис:
Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ,
Усанд сэлэлт:
М.Дэлгэрхүү, Б.Энххүслэн нарын тамирчид өрсөлдөнө.
“Токио-2020” паралимпын наадмын пара буудлага төрөлд:
З.Ганбаатар
Пара байт харваа:
Н.Мөнхбаатар
Пара пауэрлифтинг:
Э.Содномпилжээ
Пара таеквондо:
Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа,
Пара жүдо:
А.Мөнхбат, С.Ядамдорж,
Пара хөнгөн атлетик:
Д.Саруултөгс, П.Энхманлай
Монголын баг тамирчид Улаанбаатарын цагаар хэзээ тэмцээнээ эхлүүлэх хуваарийг танилцуулж байна.
7 дугаар сарын 23
07:30. Буудлага - Эмэгтэй - 10 метрийн хийн урт бууны бэлтгэл (О.Есүгэн)
08:00. Байт харваа - Эмэгтэй - Ганцаарчилсан төрлийн эрэмбэ тогтоох тойрог (Б.Урантунгалаг)
09:00. Буудлага - Эрэгтэй - 10 метрийн хийн гар бууны бэлтгэл (Э.Даваахүү)
12:00. Байт харваа - Эрэгтэй - Ганцаарчилсан төрлийн эрэмбэ тогтоох тойрог (Б.Отгонболд)
7 дугаар сарын 24
07:30. Буудлага - Эмэгтэй - 10 метрийн хийн урт буун - Урьдчилсан шат
08:00. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрлийн урьдчилсан шат (Б.Болор-Эрдэнэ эм, Э.Лхагвасүрэн эр)
09:00. Буудлага - Эмэгтэй - 10 метрийн хийн гар бууны бэлтгэл - (Ц.Анударь, О.Гүндэгмаа)
09:45. Буудлага - Эмэгтэй - 10 метрийн хийн урт буу - Финал
10:00. Жүдо - Эмэгтэй 48 кг - Хасагдах шат буюу шигшээ 32 (М.Уранцэцэг)
10:00. Жүдо - Эрэгтэй 60 кг (Д.Амартүвшин)
12:00. Буудлага - Эрэгтэй - 10 метрийн хийн гар буу - Урьдчилсан шат
13:15. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл - Нэгдүгээр тойрог
14:30. Буудлага - Эрэгтэй - 10 метрийн хийн гар буу - Финал
16:30. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Итали (О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, Б.Солонго)
16:00. Жүдо - Эмэгтэй 48 кг - Дагалдах болон медалийн барилдаанууд
18:30. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл - Нэгдүгээр тойрог
20:00. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол – АНУ
7 дугаар сарын 25
Буудлага - Эмэгтэй - 10 метрийн хийн гар буу - Урьдчилсан шат
09:15. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Япон
10:00. Жүдо - Эмэгтэй 52 кг - Хасагдах шат буюу шигшээ 32 (Л.Сосорбарам)
10:00. Жүдо - Эрэгтэй 66 кг (Ё.Басхүү)
10:15. Буудлага - Эмэгтэй - 10 метрийн хийн гар буу - Финал
11:03. Бокс - Эмэгтэй 75 кг - Урьдчилсан шат буюу шигшээ 32 (М.Мягмаржаргал)
11:03. Бокс - Эрэгтэй 57 кг - Урьдчилсан шат буюу шигшээ 32 (Э.Цэндбаатар)
11:18. Бокс - Эрэгтэй 63 кг - Урьдчилсан шат буюу шигшээ 32 (Б.Чинзориг)
13:00. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Орос
13:00. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл –
Хоёрдугаар тойрог
16:00. Жүдо - Эмэгтэй 52 кг - Дагалдах болон медалийн барилдаанууд
7 дугаар сарын 26
08:00. Буудлага - Холимог баг - 10 метрийн хийн гар бууны бэлтгэл (Э.Даваахүү, Ц.Анударь)
09:00. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл - Хоёрдугаар тойрог
09:40. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Румын
10:00. Жүдо - Эрэгтэй 73 кг - (Ц.Цогтбаатар)
10:00. Жүдо - Эмэгтэй 57 кг - Хасагдах шат буюу шигшээ 32 (Д.Сумъяа)
13:30. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл –
Гуравдугаар тойрог
16:00. Жүдо - Эмэгтэй 57 кг - Дагалдах болон медалийн барилдаанууд
16:30. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Франц
7 дугаар сарын 27
08:00. Буудлага - Холимог баг - 10 метрийн хийн гар буу - Урьдчилсан шат
08:30. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Хасагдах шат
08:56. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Хасагдах шат эхэлнэ
09:00. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл –
Гуравдугаар тойрог
Буудлага - Холимог баг - 10 метрийн хийн гар буу - Хүрэл медалийн тоглолт
10:00. Жүдо - Эмэгтэй 63 кг - Хасагдах шат буюу шигшээ 32 (Б.Ганхайч)
10:00. Жүдо - Эрэгтэй 81 кг - (Сайед Моллай)
10:35. Буудлага - Холимог баг - 10 метрийн хийн гар буу - Алтан медалийн тоглолт
12:55. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Хятад
13:30. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл –
Гуравдугаар тойрог
15:30. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 16
16:00. Жүдо - Эмэгтэй 63 кг - Дагалдах болон медалийн барилдаанууд
18:30. Ширээний теннис - Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 16
19:30. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хасагдах шат буюу Шөвгийн наймын тоглолтууд
7 дугаар сарын 28
08:00. Буудлага - Эмэгтэй - 25 метрийн гар бууны бэлтгэл (Ц.Анударь, О.Гүндэгмаа)
08:30. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Хасагдах шат
08:56. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Хасагдах шат
09:00. Ширээний теннис - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 8
10:00. Ширээний теннис - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 8
10:00. Жүдо - Эрэгтэй 90 кг - (Г.Алтанбагана)
10:48. Бокс - Эмэгтэй 75 кг - Шигшээ 16
11:36. Бокс - Эрэгтэй 57 кг - Шигшээ 16
16:00. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Шөвгийн дөрөв буюу хагас шигшээн тоглолтууд
19:45. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хүрэл медалийн төлөөх тоглолт
20:55. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Алтан медалийн төлөөх тоглолт
7 дугаар сарын 29
08:00. Буудлага - Эмэгтэй - 25 метрийн гар буу - Нарийвчлал
08:30. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Хасагдах шат
08:56. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Хасагдах шат
10:00. Жүдо - Эрэгтэй -100 кг - (Л.Отгонбаатар)
10:00. Жүдо - Эмэгтэй 78 кг - Хасагдах шат буюу шигшээ 32 (О.Мөнхцэцэг)
10:00. Ширээний теннис - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 4
12:30. Буудлага - Эмэгтэй - 25 метрийн гар буу - Албан ёсны бэлтгэл
14:00. Ширээний теннис - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 4
16:00. Жүдо - Эмэгтэй 78 кг - Дагалдах болон медалийн барилдаанууд
19:00. Ширээний теннис - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Хүрэл медалийн төлөөх тоглолт
20:00. Ширээний теннис - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Алтан медалийн төлөөх тоглолт
7 дугаар сарын 30
08:00. Буудлага - Эмэгтэй - 25 метрийн гар буу - Урьдчилсан шат
08:30. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 16
10:00. 10:00. Жүдо - Эрэгтэй +100 кг - (Ө.Дүүрэнбаяр)
11:30. Буудлага - Эмэгтэй - 50 метрийн урт бууны бэлтгэл (О.Есүгэн)
13:45. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 8
13:50. Буудлага - Эмэгтэй - 25 метрийн гар буу - Финал
14:45. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 4
15:30. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Хүрэл медалийн төлөөх тоглолт
15:45. Байт харваа - Эмэгтэй ганцаарчилсан төрөл - Алтан медалийн төлөөх тоглолт
18:02. Усан спорт - 50 метрийн чөлөөт сэлэлт - Эрэгтэй (М.Дэлгэрхүү)
18:24. Усан спорт - 50 метрийн чөлөөт сэлэлт - Эмэгтэй (Б.Энххүслэн)
19:00. Ширээний теннис - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Хүрэл медалийн төлөөх тоглолт
20:00. Ширээний теннис - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Хүрэл медалийн төлөөх тоглолт
7 дугаар сарын 31
08:00. Буудлага - Эрэгтэй - 25 метрийн хурдан гар бууны бэлтгэл (Э.Даваахүү)
08:30. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 16
10:11. Усан спорт - 50 метрийн чөлөөт сэлэлт - Эрэгтэй - Хагас шигшээ
10:32. Усан спорт - 50 метрийн чөлөөт сэлэлт - Эмэгтэй - Хагас шигшээ
11:00. Буудлага - Эмэгтэй - 50 метрийн урт буу - Урьдчилсан шат
11:03. Бокс - Эрэгтэй 63 кг - Шигшээ 16
12:06. Бокс - Эмэгтэй 75 кг - Шөвгийн 8
13:45. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 8
14:45. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Шөвгийн 4
15:00. Буудлага - Эмэгтэй - 50 метрийн урт буу - Финал
15:30. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Хүрэл медалийн төлөөх тоглолт
15:45. Байт харваа - Эрэгтэй ганцаарчилсан төрөл - Алтан медалийн төлөөх тоглолт
8 дугаар сарын 1
07:30. Буудлага - Эрэгтэй - 25 метрийн хурдан гар буу - Нэгдүгээр шат
09:30. Усан спорт - 50 метрийн чөлөөт сэлэлт - Эрэгтэй - Медалийн тоглолт
09:37. Усан спорт - 50 метрийн чөлөөт сэлэлт - Эмэгтэй - Медалийн тоглолт
10:00. Чөлөөт бөх - Эмэгтэй 76 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (О.Бурмаа)
10:30. Бокс - Эрэгтэй 57 кг - Шөвгийн 8
8 дугаар сарын 2
10:00. Чөлөөт бөх - Эмэгтэй 76 кг - Дагах болон медалийн барилдаанууд
10:30. Чөлөөт бөх - Эмэгтэй 68 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (С.Батцэцэг)
10:50. Хүндийг өргөлт - Эмэгтэй - 87 кг (М.Анхцэцэг)
10:20. Хүндийг өргөлт - Эмэгтэй - +87кг (Э.Билэгсайхан)
13:30. Буудлага - Эрэгтэй - 25 метрийн хурдан гар буу - Финал
14:50. Хүндийг өргөлт - Эмэгтэй - 87 кг - Медалийн тоглолт
18:50. Хүндийг өргөлт - Эмэгтэй - +87 кг - Медалийн тоглолт
8 дугаар сарын 3
10:00. Чөлөөт бөх - Эмэгтэй 68 кг - Дагах болон медалийн барилдаанууд
10:30. Чөлөөт бөх - Эмэгтэй 62 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (Х.Болортуяа)
10:30. Бокс - Эрэгтэй 57 кг - Шөвгийн 4
10:48. Бокс - Эрэгтэй 63 кг - Шөвгийн 8
8 дугаар сарын 4
10:00. Чөлөөт бөх - Эмэгтэй 62 кг - Дагах болон медалийн барилдаанууд
10:30. Чөлөөт бөх - Эмэгтэй 57 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (Б.Хонгорзул)
10:30. Чөлөөт бөх - Эрэгтэй 57 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (Э.Бэхбаяр)
8 дугаар сарын 5
10:00. Чөлөөт бөх - Эмэгтэй 57 кг - Дагах болон медалийн барилдаанууд
10:00. Чөлөөт бөх - Эрэгтэй 57 кг - Дагах болон медалийн барилдаанууд
10:30. Чөлөөт бөх - Эмэгтэй 53 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (Б.Болортуяа)
10:30. Чөлөөт бөх - Эрэгтэй 125 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (М.Лхагвагэрэл)
14:35. Бокс - Эрэгтэй 57 кг - Финал
8 дугаар сарын 6
10:00. Чөлөөт бөх - Эмэгтэй 53 кг - Дагах болон медалийн барилдаанууд
10:00. Чөлөөт бөх - Эрэгтэй 125 кг - Дагах болон медалийн барилдаанууд
10:30. Чөлөөт бөх - Эмэгтэй 50 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (Ц.Намуунцэцэг)
10:30. Чөлөөт бөх - Эрэгтэй 65 кг - Урьдчилсан шат болон хагас шигшээ (Т.Тулга)
13:00. Бокс - Эмэгтэй 75 кг - Шөвгийн 4
13:32. Бокс - Эрэгтэй 63 кг - Шөвгийн 4
13:45. Бокс - Эмэгтэй 75 кг - Финал
8 дугаар сарын 7
06:00. Хөнгөн атлетик - Марафон - Эмэгтэй (Б.Мөнхзаяа)
17:45. Чөлөөт бөх - Эмэгтэй 50 кг - Дагах болон медалийн барилдаанууд
17:45. Чөлөөт бөх - Эрэгтэй 65 кг - Дагах болон медалийн барилдаанууд
8 дугаар сарын 8
06:00. Хөнгөн атлетик - Марафон - Эрэгтэй (Ц.Бямбажав, Б.Сэр-Од)
13:15. Бокс - Эрэгтэй 63 кг – Финал
Ташрамд сонирхуулахад:Монгол Улсын чөлөөт бөхийн баг тамирчид зуны олимпын наадамд давхардсан тоогоор 76 тамирчнаа илгээж байсан нь хамгин олон тамирчнаа илгээсэн спортын төрөл юм байна. Харин жүдо бөхийн баг тамирчид- 63, бокс - 45, буудлага спорт- 18, хөнгөн атлетик - 15, байт харваа - 15, дугуй - 13, хүндийг өргөлт - 13, усанд сэлэлтийн 10 тамирчин тус тус 1964 оны Токиогийн Зуны олимпын наадмаас хойш мөрөө үлдээсэн түүхтэй билээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
Өчигдөр, 23:56
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
Өчигдөр, 23:42
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32