Мэдээ мэдээлэл

Шивээ хүрэн боомтын нүүрс тээврийг эрчимжүүлэх шалган нэвтрүүлэх гарц ашиглалтад орлоо

Хуваалцах:


МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин, Тамгын газрын дарга Б.Батболд, Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар нар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн сухайтын чулуун нүүрсний уурхай болон Шивээ хүрэн боомтын үйл ажиллагаатай танилцлаа.Энэ үеэр “Монголын Алт” (МАК) ХХК экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Шивээ хүрэн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэн, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 560 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хилийн шалган нэвтрүүлэх дөрвөн гарцыг байгуулснаа нээж, боомтын удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Өнөөдрийн байдлаар тус боомтоор 180 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа бөгөөд жилдээ 14 сая тонн нүүрс экспортод гардаг аж. Хилийн шалган нэвтрүүлэх гарц нэмэгдсэнээр боомтын хүчин чадал нэмэгдэж, хил гаалийн ажилтнуудын ажлын ачаалал багасч, ажиллах орчин нөхцөл сайжрах юм.
Түүнчлэн тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд овоотын заставын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор иж бүрэн компьютеруудыг гардуулан өглөө.
“Монголын Алт” (МАК) ХХК өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай чулуун нүүрсний уурхайгаа 2007 оны 12 дугаар сарын 11-нд нээж, 2008 оны 5 дугаар сарын 30-нд анхны нүүрсээ экспортолж эхэлсэн юм. Уурхайн нийт олборлох хүчин чадал жилдээ 10 сая тонн нүүрс бөгөөд өнөөдрийн байдлаар тус уурхайд 700 гаруй ажилчин хоёр ээлжээр ажилладаг байна.
223080117_1-300x225 Шивээ хүрэн боомтын нүүрс тээврийг эрчимжүүлэх шалган нэвтрүүлэх гарц ашиглалтад орлоо
223080117_2-300x225 Шивээ хүрэн боомтын нүүрс тээврийг эрчимжүүлэх шалган нэвтрүүлэх гарц ашиглалтад орлоо
223080117_4-300x225 Шивээ хүрэн боомтын нүүрс тээврийг эрчимжүүлэх шалган нэвтрүүлэх гарц ашиглалтад орлоо
223080117_6-300x216 Шивээ хүрэн боомтын нүүрс тээврийг эрчимжүүлэх шалган нэвтрүүлэх гарц ашиглалтад орлоо

скачать dle 12.0