Дэлхийд

Туркменистан улсад архины эсрэг хатуу хууль хэрэгжиж эхэллээ

Хуваалцах:
Төв Азийн Туркменистан улсад шинэ оны эхний өдрөөс согтууруулах ундааны эсрэг хатуу хууль хэрэгжиж эхэлж байна. Муслим иргэд давамгайлсан 5.6 сая хүн амтай энэ улсад нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн галт тэрэг, нисэх онгоц, усан онгоц зэрэг тээврийн хэрэгслүүд болон спортын байгууламжид архи хэрэглэхийг хатуу хориглож байгаа аж. Мөн бүх нийтээр амардаг баярын бүх өдрүүдэд согтууруулах ундаа зарахыг хоригложээ.
Цаашлаад 2021 оноос эхлэн Бямба, Ням гарагуудад бар, ресторанаас бусад бүх газруудад согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох юм байна. Туркменистаны хэмжээгүй эрхт ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов спортод дуртай нэгэн бөгөөд өөрийгөө олон төрөлд гарамгай болохыг ард түмэндээ байнга харуулдаг юм. Тэрээр Туркменистаны иргэдэд спортоор хичээллэхийн ач тусыг байнга сурталчилдаг бөгөөд 2025 онд тамхи татдаггүй үндэстэн болох амлалт өгөөд байгаа ажээ.

updown.mn
скачать dle 12.0