Мэдээ мэдээлэл

Д.Манлайбаатар: Цагдаагийн алба хаагчид иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн

Хуваалцах:

Цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тарсантай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар "Өчигдөр 21:00 цагийн орчимд твиттерийн Г.Б хуудаснаас цагдааийн алба хаагч иргэний эрх чөлөөнд халдаж байгаа үйлдлийн нэг минут 5 секунд бичлэг цацагдсан. Уг билэгтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагын удирдлагаас хойшлуулшгүй арга хэмжээ авах үүрэг өгч урд шөнө ажиллалаа.
Бичлэгээр энэ үйлдэл тогтоогдож байгаа.
Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 25-ны 03:01 цагт цагдаагийн байгууллагад ирсэн Улаанбаатар их дэлгүүрийн хойд талд байрлах баарнаас төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгээд байна гэсэн дуудлагаар үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн эргүүлийн алба хаагчид очиж ажилласан. Ингэж ажиллахдаа цагдаагийн алба хаагчид тодорхой хэмжээний зөрчил үйлдэж иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон.
Тухайн үед иргэд, цагдаагийн алба хаагчид хоорондоо ярилцаж дээд шатны байгууллага, удирдлагад мэдэгдэж бүртгэлд оруулахгүй нуун дарагдуулсан байсан нь өчигдөр ил нийтэд ил болсон.
Шалгах ажиллагаа дотоод албаны хүрээнд хийгдээд гэмт хэргийн зөрчилтэй байна гэж үзээд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Хуулийн хариуцлага хүлээх эцсийн шийдвэр нь шалгах ажиллагааны дараа гарна. Цагдаагийн албан хаагчдын гэм буруутай үйлдэл тогтоогдож, ажил үүргээс нь чөлөөлсөн" гэв.
скачать dle 12.0