Дэлхийд

Си Зиньпин: Тайвань тусгаар тогтнол зарлах юм бол ҮХЛЭЭР ТӨГСӨНӨ гэдгийг анхаарууллаа

Хуваалцах:

Хятад, Тайваний найрсаг харилцаа тогтоох хаалга нээгдсэний 40 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Си Зиньпин дарга Тайваний хойч ирээдүйн талаар байр сууриа илэрхийлжээ.
Си Зиньпин: “Хятад, Тайвань ялгаагүй нэг үндэстнүүд. Бид Хятадын ард түмний эв нэгдлийг хангах ёстой. Тайваний тусгаар тогтнох хүсэл үхлээр төгсөх болно. Тусгаар тогтнолын төлөө тэмцэх нь зөвхөн хүнд хэцүү, зовлон бэрхшээлийг л авчирна гэдгийг ойлгох хэрэгтэй”
Хятадын Засгийн газар Тайваний тусгаар тогтнох гэсэн бүх оролдлогыг эсэргүүцэн, шаардлагатай бол хүч хэрэглэхэд бэлэн гэдгийг Си Зиньпин хатуу анхааруулсан юм. Одоогоор Тайвань өөрийгөө захирах эрх мэдэлтэй оршин тогтнодог. Дэлхийн улс орнуудыг тусгаар тогтнолыг нь дэмжихийг хүссээр ирсэн. Манай Монгол улс Тайваний тусгаар тогтнолыг хараахан хүлээн зөвшөөрдөггүй улс орнуудын нэг юм.
Си Зиньпиний хатуу анхааруулга мэдэгдлийн өмнөхөн Тайваний удирдагч Цай Ин Вэн шинэ жилийн мэндчилгээндээ тусгаар тогтнолынхоо талаар дурдаж “Бээжингийн эрх баригчид Тайвань буюу Бүгд Найрамдах Хятад улс оршин тогтнодог гэдгийг хүлээн зөвшөөрч, тайван замаар асуудлыг шийдэх хэрэгтэй” гэжээ.  Мөн “Тайваний 23 сая иргэний эрх чөлөө, ардчиллыг хүндлэх ёстой” хэмээн мэдэгдсэн юм.скачать dle 12.0