Мэдээ мэдээлэл

ЧИНГИС ХААНЫ АЛТАН ГЭРЭГЭ БҮХИЙ ГЭРЭЛТ ХӨШӨӨГ БОСГОЖЭЭ

Хуваалцах:

Чингис хааны алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг Дэлхийн соёлын өв Бурхан Халдун хайрханы тайлга, тахилгын цэгт босгожээ. Хөшөөний нээлтэд БНСУ-ын Үндэсний паркийн захиргаа, Монгол Улсын Байгаль орчны яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр , БНСУ-ын Үндэсний паркийн захиргааны дарга Kwon Kyung-Up-аар ахлуулсан ажлын хэсэг болон Сорагсаны тусгай хамгаалалттай газрын төлөөлөгчид оролцсон байна.
Хөшөөг нээж БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хэлсэн үгэндээ "БОАЖЯ, БНСУ-ын үндэсний паркийн захиргаатай хамтын ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт тодорхой төлөвлөгөөний дагуу ажлуудыг хийж байгаагийн нэг нь энэ болж байна. Бурхан Халдун хайрханы тайлага хийх ёслолын  цэгт Чингис хааны алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг босгосноор энэ чиглэлийн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх, цаашлаад тусгай хамгаалалттай газрын онгон дагшин байдлыг хадгалан, хамгаалах зэрэг чухал ач холбогдолтой юм. Яамны зүгээс тусгай хамгаалалттай газар нутгийн тоог нэмэгдүүлэх, хамгаалалтын үйл ажиллагааг сайжруулах ажлуудыг бодлогын хүрээнд хийж байна" гэлээ.
Мөн энэ үеэр БНСУ-ын Үндэсний паркийн захиргааны дарга Kwon Kyung-Up хоёр улсын байгаль орчны чиглэлээрх хамтын ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, байгалийн нөхөн сэргээлт хийх зэрэгт цаашид улам өргөн хүрээнд хамтран ажиллана гэдгээ хэллээ.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэнгийн дээд Цагаан аралд босгож буй Бурхан Халдун хайрханы гэрэлт хөшөө нь 4,0 м өндөр  1,6м өргөнтэй юм. Чингис хаан эрт дээр үеэс Бурхан халдун ууланд гарахгүйгээр   хөшөөг босгосон Хэрлэнгийн дээд Цагаан аралд алсаас  тахин шүтэж хайрханы онгон дагшин байдлыг хадгалан хамгаалж ирсэн түүхтэй. Тиймээс ард иргэд, тахин шүтэгчдийг хайрханаас 40 км зайд байрлах энэхүү газраас өргөл, барьц, зан үйлээ хийж Дэлхийн өвийг хадгалан хамгаалахыг уриалж байсан юм.

Х.Хуланскачать dle 12.0