Эдийн засаг:

Хаан аав маань ч юу ч хийж чаддаггүй. Одоо бид дөрвүүлээ үлдсэн, ээлжээ хүлээж байна. Өнөөдөр миний ээлж учир би уйлж байна гэж эхнийх нь хариулсан. Хоёрдах нь ;-Намайг маргааш иднэ гэж гуниглангуй хэлэв. Харин гуравдахь нь ;- Намайг энэ хоёрын дараа иднэ гэж инээж суув. Ийм л нэг түүх үлгэрт гардаг. Охидын дараа хаан аавыг нь залгина. Тэр атгаалжин хар мангасыг хаан нэгэнт дийлэхээ больж, хувь заяатайгаа эвлэрсэн. Тэр төгсгөлөө хүлээж байдаг. Тэгвэл тэрхүү улс орныг тэр чигт залгигч мангасыг ердийн нэг ягаан морьтой, Ягаандуран нэртэй хүү харваж алснаар үлгэр сайхнаар төгсдөг.
Үүнийг зөгнөсөн, сануулсан мэт үйл явдал 2018 онд Монголд өрнөлөө. У.Хүрэлсүхийг тэрхүү ягаан морь унасан Ягаандуран хүү гэж нэрлэмээр, зүйрлэмээр бодогдлоо. Энэ хүү л зориг гарган, нум сумаа татан, Монголыг тэр чигт нь залгих атгаалжин хар мангас буюу МАНАН бүлэглэлээс ангижруулж, ард иргэдийнхээ сэтгэлийг дэвтээх нь гэх итгэлийг төрүүллээ.
Монгол улсыг жилээс жилээс залгиж буй МАНАН хэмээх гарт баригддаггүй, нүдэнд үзэгддэггүй бүлэглэлд хэн ч хэзээ ч саад болж чаддаггүй байлаа. Тэр бүхнийг залгиж байлаа. Ард иргэд хааны гурван гүнж шиг л уйлах нь уйлж, бодлогоширох нь бодлого болж, үлдсэн нь өөрийнх нь ээлж ирэх ч, арай болоогүй гэдэг утгаар инээж байлаа, өнөөг хүртэл. Хамгийн сүүлд Эрдэнэтийн 49 хувийг Монголдоо авчрах нэрээр тэд залгисан.Яг л үлгэрт гардаг шиг. Тэгвэл ягаан морьтой Ягаандуран хүү буюу У.Хүрэлсүх гарч ирлээ.
Тоймч Ц.Энхбат
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм

Төсвийн мөнгийг “ЗАВШСАН” ИТХ-ын дарга
14-02-2025, 14:42

"Монгол цагаан сар" үзэсгэлэн худалдаа
23-01-2025, 12:39

Дуучин Б.Баярцэцэгийн амьд хөгжимтэй
17-01-2025, 14:56

Төмөр замын агентлаг байгуулахыг дэмжлээ
8-01-2025, 11:57

Засгийн газар хуралдаж байна
8-01-2025, 11:07