Мэдээ мэдээлэл

Covid-19 халдвараар өвдсөн 172 бүртгүүлэгч есдүгээр сарын 2-5-нд ЭЕШ өгнө

Хуваалцах:


Энэ жилийн их дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд 40.420 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд тэдний 90 гаруй хувь нь шалгалтаа өгчээ. ЭЕШ өгсөн шалгуулагчдын батламжийг өнөөдрөөс эхлэн тарааж байна. Нийтдээ 36.782 хүүхэд батламжаа авах гэнэ. Коронавируст халдварын улмаас 172 бүртгүүлэгч Элсэлтийн ерөнхий шалгалтад орж чадаагүй тул тэднээс есдүгээр сарын 2-5-нд шалгалт авах юм. Холбогдох байгууллагууд Элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулсан нь зөв алхам болсон гэж үзэж байгаа бөгөөд ирэх жилүүдэд ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болох, хичээлийн сонголтыг эргэн харах шаардлага байгаа гэж Боловсол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.

скачать dle 12.0