Эдийн засаг:
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын ямар дэглэм баримтлах талаар сэтгүүлчдийн асуултад ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан хариулт өглөө.Тэрбээр "Хоёр сайдын хамтарсан тушаалын дагуу боловсролын байгууллагуудад сургалт явуулж байгаа. Сургалтаар халдварын тархалтаас сэргийлэхийн тулд анги танхимд ямар дэглэм баримтлах, халдвар гарвал ямар хариу арга хэмжээ авах талаар мэдээллийг өгч байна. Тухайлбал, үдийн цайгаа уухдаа хоорондоо ярихгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг сургууль, багш нарт зөвлөж байгаа.Харвардын их сургуулиас гаргасан мэдээллээс харахад бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байдаг учраас шинэ төрлийн коронавирусийн халдвараар нийт хүүхдүүд өвчлөхдөө хүндрэх эрсдэл байгааг дурдсан байна.
ЕБС-ийн хувьд танхимаар болон цахимаар хичээллэх бөгөөд эцэг эхчүүд ямар хэлбэрээр хичээлд хамруулахаа сонгож болно.
Хэрвээ коронавирусийн халдвар 10 жил үргэлжилбэл хүүхдээ тухайн хугацаанд гэрт нь байлгаж болохгүй. Хүүхдийн тархи эрчимтэй хөгжиж байгаа үед нь нийгмийн харилцаанд оролцуулах, ганцаардах, сэтгэл гутралаас хамгаалах ёстой. Хүүхэд хөдөлгөөнтэй байж мэдрэлийн эсүүдийг сэргээж хөгжүүлдэг. Тийм учраас хүүхдээ сургуульдаа явах нөхцөлөөр хангахын тулд эцэг эхчүүд хурим найр хийхгүй байх, олуулаа уулзахаас татгалзах, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй" гэдгийг хэллээ.
"Сургууль эхэлснээр халдвар нэмэгдэж байгаа юм биш. Халдварын давалгаа хэдийн эхэлсэн"
Үргэлжлүүлэн ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Танхимын сургалт эхэлсэн байгаа улс орнуудын статистикийг харвал сурагчид анги танхимаас гэхээсээ илүүтэй гэр бүлийнхнээсээ халдвар авах тохиолдол өндөр байна.
Нийгмийн харилцаанд хамгийн идэвхтэй оролцож буй 30 орчим насныхны вакцины хамрагдалт бусад насны бүлгийнхэнтэй харьцуулахад хамгийн бага байгаа. Түүнчлэн яг энэ насны бүлгийнхэн бага насны хүүхэдтэй. Тиймээс энэ насныхан хариуцлагатай байх хэрэгтэй.
Сургууль эхэлснээр халдвар нэмэгдэж байгаа юм биш. Халдварын давалгаа хэдийн эхэлсэн. Энэ давалгааг даамжруулахгүй байх боломж эцэг, эхчүүдэд бий" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
Өнөөдөр, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
Өчигдөр, 23:56
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
Өчигдөр, 23:42
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26