Эдийн засаг:
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Бат-Эрдэнэ болон бусад холбогдох албан тушаалтнууд өнөөдөр /2021.09.09/ Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлын явцтай танилцлаа.
Тус үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлж байгаа томоохон логистик төслийн нэг бол төмөр замын төсөл юм” хэмээн онцолж төмөр зам ашиглалтад орсноор эдийн засгийн эерэг олон үр дүн авчрахыг дурдаж байлаа. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт нь нийт 6 зөрлөг 2 өртөөтэй баригдах юм. Одоогоор нийт /дэлгэмэл урт/ 312.8 км төмөр замаас 211 км гол зам, 49 км өртөөний замыг угсраад байна. Мөн Гашуунсухайт өртөөний хэсгийн газар шорооны ажил 88.9%, ачилтын тойргын газар шорооны ажил 100% бүрэн дууссан. Харин эрчим хүч, цахилгаан дамжуулах шугамын ажил 43.4%-тай, дохиолол холбооны ажил 15.6%-тай үргэлжилж байна. Тус чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил ирэх оны 07-р сард ашиглалтад орно. Мөн хөндлөн тэнхлэгийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замтай холбох ажил газар шорооны ажлаар эхлээд явж байна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
Өнөөдөр, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
Өчигдөр, 23:56
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
Өчигдөр, 23:42
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26