Эдийн засаг:
Төрийн албаны дарга нарыг ажлын хариуцлага алдсан хэмээн ажил албан тушаал, үүрэгт ажлаас чөлөөлж, хариуцлага хүртэл тооцдог ч зарим эрх мэдэлтэй албан хаагч нарт дээрх шийдвэр нөлөөлдөггүй бололтой.
Замын-Үүдийн боомтын даргыг ажлын хариуцлага алдсан гэх нэрийдлээр төрийн албанаас нэн даруй чөлөөлж, хариуцлага тооцож байсныг бүгд санаж буй. Гэвч аль 2018 онд авлигын хэрэг үйлдсэн эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа НИТХ-ын Хэлтсийн дарга Н.Гэрэлт-Од одоог хүртэл төрийн алба хашиж, сандал ширээтэйгээ зууралдсаар байна.
Тодруулбал, НИТХ-ын Хэлтсийн дарга Н.Гэрэлт-Од 2018 оны 12-р сарын 17-ны өдөр авилгын хэрэг үйлдэж тус өдрөөс хойш Чингэлтэй дүүрэг, Нийслэлийн Эрүүгийн анхан шатны шүүх хүртэл хэлэлцсэн боловч одоог хэр нь шүүх хурал хойшлогдож, оновчтой шийдвэрт хүрэлгүй тодорхой хугацаа өнгөрөөд буй юм.
Н.Гэрэлт-Одыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэлэлцэн 2021/ДШМ/311 магадлалтай Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Мөн Улсын дээд шүүх Н.Гэрэлт-Одын авилга авсан эрүүгийн хэргийг авч хэлэлцэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх авилга авсан Н.Гэрэлт-Одын үйлдсэн эрүүгийн хэргийг энэ сарын 20-ны өдөр дахин шүүхээр тов гарсан байгаа юм. Уг хэрэг анхан шатны шүүх дээр 8 удаа хойшлогдож байсан төдийгүй тухайн хэргийн хуулийн хүрээнд шударга шийдвэрлэх эсэхд иргэд анхаарал хандуулж байна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
Өнөөдөр, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
Өчигдөр, 23:56
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
Өчигдөр, 23:42
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26