Эдийн засаг:
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн Засаг даргын тамгын газар ХХААХҮЯ, ЖДҮГ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар Түншлэл-2021” Олон улсын үзэсгэлэн 46 дахь жилдээ 9 дүгээр сарын 30- аас 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдаж дууслаа.
Covid-19 цар тахлын хүнд нөхцөл байдалд уялдуулан, мэргэжлийн байгууллагуудаас тавьж байгаа шаардлагыг ханган зохион байгуулж буй үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи, эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ, хөнгөн үйлдвэрийн салбар, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, гадаад худалдааны салбарын 70 гаруй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж оролцсон байна. Тус үзэсгэлэн худалдааны хаалтын ажиллагааны үеэр шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг 11 номинациар шалгаруулж, цом өргөмжлөл гардуулсан юм.
“Улаанбаатар түншлэл – 2021” үзэсгэлэнгийн Гоулд хамтрагч “Жем Интернэшнл” ХХКийн бүтээгдэхүүн болох “Virucide9” гипохлорт гар, гадаргуу ариутгагч бүтээгдэхүүн нь “Олон улсын стандартыг нэвтрүүлэгч” бүтээгдэхүүнээр шалгарсан байна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
Өнөөдөр, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
Өнөөдөр, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
Өчигдөр, 23:56
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
Өчигдөр, 23:42
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10