Нийгэм / Мэдээ мэдээлэл

Бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг 200, түүнээс дээш ажилтантай ААН-д репо зээл олгоно

Хуваалцах:

Монголбанк 2021 оны дөрөвдүгээр улирлын ээлжит репо арилжааг өчигдөр зохион байгуулжээ. Тус банкнаас 285 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарлаж, 4 банкнаас нийт 160 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал ирүүлснийг олгосон байна.Уг санхүүжилтээр банкууд жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспорт, үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл, хоёр зуу болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээдэд зээл олгох юм.
Репо санхүүжилтийн зээлийг ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банканд хандаж авах боломжтой.
Зээлийн шалгуур, нөхцөл болон хөтөлбөртэй холбоотой журам, тушаал зэрэг нэмэлт мэдээллийг Репо арилжаа хэсгээс авна уу.
скачать dle 12.0